Mngn Dancer: Зарим нь ЭРОТИК бүжиг гэж БУРУУГААР ойлгодог

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Монголд “GoGo Dance” урсгалын бүжгийн урлагийг хөгжүүлэхээр зүтгэж яваа А.Мөнгөнчимэг буюу сошл орчинд Mngn dancer нэрээрээ алдартай нэгэн бүсгүйг урьж ярилцлаа. Залуучууд “GoGo dance” бүжгийг ойлгодог мөн түүгээр хичээллэхийг зорьдог болсон нь түүний хичээл зүтгэлийн үр дүн гэж хэлэхэд хилсдэхгүй л болов уу. Үзэгчдийг хөгжөөхийн тулд шөнийн цэнгээний газруудын тайзан дээр хувцсаа бүрэн тайчихгүйгээр хөгжмийн хэмнэлд тааруулан ямар ч хөдөлгөөнд баригдахгүй бүжиглэхийг "GoGo dancing" гэж нэрлэдэг аж. Ингээд ярилцлагаа хүргэе.

-          Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг А.Мөнгөнчимэг гэдэг. Сошл ертөнцөд Mngn dancer гэхээр хүмүүс сайн мэдэх байх. Миний мэргэшил Gogo dancer. Яг өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд, бүжгээрээ амьдраад явж байна.


-          Хэзээнээс Gogo dance чиглэлээр бүжиглэж эхлэсэн бэ?

Gogo dance чиглэлээр бүжиглээд яг таван жил болж байна. Миний үндсэн мэргэжил Англи хэлний багш, орчуулагч. Дархан хотын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Оюутан байхдаа Урлагийн их наадмаараа Хятадын “Сүүдэр бүжиг” гээд маш алдартай бүжгийг коверлож оролцож байлаа. Яг тэр бүжгийг үзэж байсан Солонгос хүмүүс надад өөрсдийн улсад зургаан сар суралцах эрхээр шагнаж байсан. Тэгээд Солонгос явахаар судалж байхад маань Хятадаас санал ирсэн л дээ. Манай нэг эгч Хятадын том клубуудэд менежер хийдэг юм. Тэгээд бүжиглэх үү гээд санал ирэхээр нь очсон. Намайг очиход хүлээж авсан хүмүүс маань Gogo Dance гээд club dance урсгал байдаг, үүнийг сонирхвол чамд тохирох юм байна гэсэн. Тэгээд зургаан сар сургалтанд суугаад мэргэжлийн сертификатыг нь авч энэ чиглэлээрээ мэргэшсэн байгаа.

-          Gogo Dance-ийн бусад бүжгээс ялгарах онцлог нь юу вэ?

Gogo Dance маань бүжгийн ертөнцөд цоо шинэ урсгал. Хүмүүс энэ бүжгийг янз бүрээр л ярьдаг юм. Зарим нь эротик бүжиг гэдэг ч юм уу нэлээн буруу ойлголттой байдаг. Хамгийн анх Орос улсад тектоник бүжиг гарч ирэхэд түүнээс үүсэж бий болсон урсгал гэж ойлгож болно. Манайхаас бусад оронд шөнийн цэнгээний газар маш өндөр түвшинд хөгжсөн байдаг. Тиймээс Gogo dance-ийг шөнийн клубт зориулж гаргасан урсгал гэхэд илүү дөхөм байх. Тухайн орчинд, тухайн хөгжмийн хэмнэлд тааруулан хөдөлгөөнд баригдалгүй, өөрийнхөө мэдрэмжээр бүжиглэхийг л Gogo Dance гэж нэрлээд байгаа юм. Үүгээрээ бусад бүжгийн урсгалаас ялгардаг гол онцлогтой.


-          Хамгийн анх “Gogo danceурсгалыг хүмүүст ямар хэлбэрээр хүргэж байсан бэ?

Хамгийн анх гэвэл одоогоос жил гарангийн өмнө балгасан дотор бүжиглээд, бичлэг хийгээд сошл орчинд цацаж байсан. Тэр бичлэгээр маань зарим хэсэг нь гадаад бүжгийн урсгалыг хүмүүст таниулах гээд яваад байгаа нэг охин байна гэж хүлээж авсан, харин нөгөө хэсэг нь “заваан орчинд ийм бүжиг бүжиглээд байх даа яахав дээ” гэсэн хандалагатай хүлээж авсан. Эерэг, сөрөг хандлага аль аль нь л байсан гэсэн үг. Гэхдээ тухайн үед нэлээд эрсдэлтэй зүйл хийсэн учраас хүмүүст таниулахад жаахан хэцүү байсан. Дээрээс нь бичлэг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл, пост унших үнэхээр хэцүү байсан л даа.

-          Хүмүүс чамайг Rapper MB-ийн “Яах гэж чамтай” дууны клипэнд тоглосноор илүү сайн мэдэх байх. Магадгүй тэр клипээр олон нийтэд арай өөр байдлаар хүрч чадсан юм болов уу гэж боддог?

Тийм ээ, энэ дуугаар намайг хүмүүс арай илүү зөвөөр хүлээж авсан. Мэдээж сөрөг сэтгэгдэл ч бий. Дууныхаа утгыг мэдэж байсан учраас түүндээ тохируулаад бүжиглэсэн. Дараа нь MB-ийн “Миний нохой” гээд уран бүтээл дээр дахин хамтарч ажилласан байгаа. Яг тэр дуун дээр “Gogo Dance” утгаараа гарч ирсэн. Яагаад гэвэл манай студид хамаарагдаж, бүжиглэдэг охидуудтайгаа хамтарч тоглосон байгаа. Энэ дуун дээр яг тухайн үед аяаа сонсож байгаад шууд бүжиглэсэн. “Яах гэж чамтай” бол арай уянгын талдаа учраас өөр ая тавьж байгаад бүжиглээд, дараа нь эвлүүлэг хийсэн байгаа.

-          Сошл хаягийг чинь үзэж байхад хүмүүст чиний шивээс маш их таалагддаг юм билээ. Одоо харахад ч гэсэн өвөрмөц, гоё юм аа. Шивээснийхээ тухай ярьж өгөөч?


Миний бие дээр байгаа бүх шивээснүүд бүжигтэй холбоотой утга санаатай. Биеийн маань зөвхөн баруун тал л шивээстэй. Зүүн талд маань нэг ч шивээс байхгүй. Анх битүү шивэх тухай бодож байгаагүй л дээ. Яагаад дүүрэн болгосон бэ гэхээр хийлгэсэн шивээснүүдийн маань утга нь над дээр биелээд байсан. Энэ миний хувийн сүсэг бишрэл үү сайн мэдэхгүй байна. Түүнээс хойш дараа нь тийм юм болоосой гэсэн утгаар эхлээд биен дээрээ шивүүлдэг болсон.

-              Гэр бүлийнхэн нь чиний шивээс болон бүжгийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Шивээс хийлгэхэд аав маань дургүй байсан. Яаж байгаа юм бэ, арилгуул гээд л. Тэгэхээр нь удахгүй арилчихнаа гэж хэлээд тэр үедээ өнгөрдөг байсан. Сүүлдээ нэмж шивүүлээд байсан чинь нээх айхтар хүлээж авахаа болиод, гэр бүлийнхэн, хамаатан садангууд маань ойлгодог болсон. Бүжгийн хувьд мөн л анх аав маань урлаг дэмий гээд, их хориглодог байсан л даа. Эмэгтэй хүүхэд болохоор дэргэдээ л байлгах гээд санаа нь их зовдог байсан байх. Тийм болохоор Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Дарханы салбарт дөрвөн жил сурсан. Төгссөнийхөө дараа дуртай зүйлээ хийе гэж шийдэхэд аав маань хориод дийлээгүй л дээ. Бүжиг миний хүсэл мөрөөдөл болохоор тэр байх. Харин одоо намайг аав маань хамгийн их дэмждэг.

-             Бүжиг чиний хувьд?

-Бүжиг миний хувьд бүх зүйл. Цаг хугацааг 100 хувь гэж үзвэл гэр бүлдээ 30 хувийг зарцуулаад, үлдсэн хувийг нь бүжгэндээ зориулдаг. Яагаад гэвэл намайг бүрэн илэрхийлдэг зүйл зөвхөн бүжиг л байдаг. Бүжиг байхгүй бол би ямар ч утгагүй хүн. Тиймээс өдөрт заавал 20-30 минут бүжиглэхгүй бол гунигтай, стресстэй хүн болоод хувирчихдаг. Зүгээр сууж байхдаа хүртэл байнга хөдөлж л байдаг. Тэгэхээр бүжиг бол миний амьдралын бүрэн илэрхийлэл.


-            Mngn найз залуутай юу?

Байхгүй ээ. Хувийн амьдралаа одоохондоо төлөвлөөгүй байна. Хийж бүтээх зүйл маш их байгаа учраас дараа л гэр бүл зохиох талаар бодож үзнэ дээ.

-          “GoGo dance” маш эмэгтэйлэг, халуухан бүжиг шүү дээ. Тиймээс зарим хүмүүс энэ бүжгийн талаар буруу ойлголттой байдаг байх. Ийм тохиодолд яадаг вэ?

-Go Go Dance нь club урсгал гэж явдаг л даа. Хүмүүсийг бүжгэнд урьж байгаа бүжигчид буюу бүгдээрээ хамт бүжиглэцгээе гэсэн утгатай. Биеийн тодорхой хэсгүүд буюу гуя, хөл, бэлхүүс заавал ил гарсан байх ёстой гэж шаарддаг. Тиймээс хүмүүс тайчигчидтай андуураад байдаг юм. Тайчигч нь тодорхой хугацаанд бага багаар хувцсаа тайлахыг шаарддаг бол “Go Go Dance”  биеийн нуух ёстой хэсгээ нуугаад өсгийтэй гуталтай зориулалтын тайзан дээр мэдрэмжээрээ бүжиглэдэг шүү дээ. Хүмүүст зөвөөр ойлгуулахын тулд хичээж л явна даа.

-          Сүүлийн үед ямар хамтлаг дуучидтай хамтарч ажиллаж байгаа вэ?

-Хамтлаг дуучид, урлагийн ах эгч нар маань намайг маш их дэмждэг. Яагаад гэхээр ямар ч ая дээр бүжиглэчихдэг учраас  клипэнд тоглох санал маш их ирдэг л дээ. Хамгийн анхны клип маань “Хар тас”-ын Марка ахын “Хаана ч явсан сийхгүй” гээд клип байсан. Дараа нь Mr.Dogs-ийн клип, Ice Top-ийн “Хоржийлоо”, Хамгийн сүүлд МВ-ийн хоёр клип гээд хүмүүс мэдэх байх. Одоогоор хоёр клипний санал хүлээж аваад байна. Энэ таван сардаа багтаад нэг клипнийхээ зураг авалтанд орохоор төлөвлөсөн байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ideree(202.131.248.54) 2017 оны 05 сарын 22

urduur jaal soliorch yavaal ireed soliorood unah yuma hoh hot baraand baidag baisan huuhen bna sh de bas neg naiztaigaa

0  |  0
urandol(49.0.218.143) 2017 оны 05 сарын 19

mundag oxin bna demjij bna amjilt xysie

0  |  0
g(122.201.24.220) 2017 оны 05 сарын 19

Simping

0  |  0
Top