Зочид буудлуудад ОД олголоо

2017 оны 05 сарын 18

Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример туушин” зочид буудалд  /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал  /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов. Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм.

Зочид буудлуудад од зэрэглэл олгохдоо салбарын сайдын тушаалаар батлагдсан тусгай комисс MNS5927:2008 стандартын дагуу шалгаруулалт хийсэн тайлан, хөндлөнгийн шинжээч нарын дүгнэлт зэргийг үндэслэн олгодог байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top