“Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт” техникийн туслалцааны төслийг танилцууллаа

2017 оны 05 сарын 18

ХХААХҮЯ-ны Жендэрийн салбар зөвлөл болон  салбарын жендэрийн нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр /2017.05.18/ боллоо.  

Уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү болон бусад газар хэлтсийн төлөөлөл оролцов. Мөн  “Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт” техникийн туслалцааны төслийн үндэсний зөвлөх О.Оюунцэцэг, Б.Онон, төслийн ХХААХҮ-ийн салбарын зөвлөх С.Цэцгээ нарын албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсэг болон Жендэрийн салбар зөвлөлд жендэрийн тэгш байдал, түүнийг хангах үндэсний тогтолцоо, эрхзүйн орчны талаар товч мэдээлэл хүргэж, нэгдсэн ойлголт өгөв.  Мөн Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар хэрэгжүүлж буй “Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт” техникийн туслалцааны төслийн хүрээнд тус салбарт хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөлтийг танилцуулж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж зөвшилцлөө.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top