”Фенг шү” С.Ганбаатар танаа...

2017 оны 05 сарын 18

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар хэвлэлийн хурал хийлгэв. Хурлын эхэнд Ж.Эрдэнэжамъян гэх "уйлхай" нөхөр "манай нам 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин" хэмээн  эрүүл бус мэт аяглаж, С.Ганбаатарыг амаа олохгүй магтлаа. Угийн ийм натуртай, Н.Энхбаярыгаа шүтэж байж хоолоо залгуулдаг Ж.Эрдэнэжамъянгийн үгэнд итгэх хүн ховор. Нам нь байгуулагдаад хэдэн жил болж, өөрөө хэд дэх генсек болсноо ч ухаарахгүй яваа түүнтэй ял хэлцээд ч яахав хөөрхий. Н.Энхбаярын ээлжит золиосонд гарч яваа юм зайлуул. Харин С.Ганбаатарын тухайд бол өөр. Тэр боловсролоороо Ж.Эрдэнэжамъянгийн хаана нь ч хүрэхгүй боловч хорчин, попчингоороо толгой илүү учраас Н.Энхбаяраар хөтлүүлж намд нь орж ирээд, Ерөнхийлөгчид нэр дэвших болов. Түүгээр ч зогсохгүй хэвлэлийн хурлын үеэр "МАНАН-г утсгах төлөвлөгөө бидэнд байна" хэмээн мэдэгдчихлээ. 

Ялыг нь эдэлж яваа боловсролтой генсекийн ямбыг гудамжны жагсагч эдэлж, Ерөнхийлөгчийн сэнтий руу сарвайж, намын даргынх нь намирсан туг нь болчихоод байхад Ж.Эрдэнэжамъянгийн дотор арзгар л байгаа биз. Гэсэн ч  Г.Шийлэгдамбадуулчих вий гэсэн айдастай тэрээр Фенг шү С.Ганбаатарын сүүдэр дор нулимсаа тэвчин, байгуулагдаад 6 жил болсон намаа 100 жилийн түүхтэй ууган хэмээн залж суугаа нь тэр. 

Харин эрхэм "Фенг шү" С.Ганбаатар хүний хотонд эзэн суугаад, улсын эцэг болохоор санаархаж буй бол ядаж нэр нүүрийг нь зээлж, нэр дэвшиж байгаа намынхаа байгуулагдсан он, гишүүдийн тоо, дарга, цэрэг, үүх, түүхийг нь мэдэж байж дуугарах ёстой баймаар. 

Монголын ард түмэн яаж ч доройтлоо гээд улсаар нь хулхиддаг, хятадын соёлыг монголд нутагшуулж, хонжоо харсан, эрх мэдлийн төлөө 10 нам дамжихаас сийхгүй С.Ганбаатар мэтийг төрийн тэргүүнээрээ залахгүй нь тодорхой. Чухал нь богино хугацааны сурталчилгаатай сонгуулиар монгол улсын нэрийг дэлхий нийтэд багахан шиг шившиглээсэй хэмээн халаглаж байна.  

 

Ж.Сондор

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Годилын ахын хуу(103.26.193.224) 2017 оны 05 сарын 19

Хийх юмаа олж ядсан амьтад, хийцгуйдээ хийцгуй. Хунтэй адил ажил хеделмер хийж амь зууж чадахгуй, хуний бегс долоож, хишиг горьдогч байна гэдэг эд нарт бахархал бололтой! Энхбаяр ч,Оюунбаатар ч, Эрдэнэжамьян ч адил нэг л хэмхэрхий тэрэгний яйжгар гол болоод дугуйнууд байж еерсдийгее” УЛС Терч” гээд итгэчихсэн, ядарсан ч амьтаддаа чааваас!

0  |  0
Зочин(103.212.118.109) 2017 оны 05 сарын 19

Угаалга сайн хийдэг нөхөр Британд аяга таваг, Монгол тархи угаагаад

0  |  0
zochin(103.229.123.31) 2017 оны 05 сарын 18

MAHN iin gishvvn baina ochnoon ner devshigch baihad tedniigee toosongvi Fengshv Ganbaatariig devshvvlj baigaag esergvvtsej baina. Bolovson hvchindee itgehgvi baigaa ny Enkhboldoos yalgaa baihgvi bolchihlooshdee Narangerel akademchiig devshvvlehgvi yaj baigaa yum boloo . M Enkhboldiig gargah gej baigaa bol zailaarai

0  |  0
conor(66.181.160.122) 2017 оны 05 сарын 18

Teneg amitan henii hulnii bicheech ym bol doo hench hun muulcan hund dyrtai bich dee .Ganbaatariig ard tumen demjih ni gej aigaad uhlee yu..tertee tergui garna ...ard tumen odoo hyyrtaj 26jil 2 namd itgej modoo barij bna...

0  |  0
sondort durguitsegch(122.201.24.96) 2017 оны 05 сарын 18

Ene ymar haashaa ym bolgoni tolgoig urvuugaar ni hardag muu har enirgeten bee.Bichmeglesen ymi ni unshaad oi gutav.Hol tsaashaa.

0  |  0
лорх(150.129.143.199) 2017 оны 05 сарын 18

Энэ Сонор гэгч хэний бууны нохой вэ

0  |  0
Годилын ах нь(202.179.31.122) 2017 оны 05 сарын 18

Хүн доромжлоно гэдэг бол тэнэг хүний ганц үйлдэл Хариуд нь чамайг Сонор биш Тэнэг Годил гээд доромжилчихий

0  |  0
Top