Эммануэл Макроны НУУЦЛАГ бие хамгаалагч

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Францын шинэ ерөнхийлөгч Эммануэл Макроны сонгуулийн үед түүний бие хамгаалагчаар Африкын Конго улсын нэгэн иргэн сайн дураараа ажиллажээ.

Түүнийг Makao гэдэг бөгөөд хоёр метр 13 сантиметрийн өндөртэй гэнэ. 

Макроны өндөр сүрлэг, жентелмен бие хамгаалагч түүнээс дутахгүй олны анхааралд өртөж байв.  Сэтгүүлчид түүний талаар хэчнээн шалгаасан ч ам чангатай бие хамгаалагчаас нэг ч үг унагаж чадаагүй байна. Түүгээр ч барахгүй өөрийнхөө тухай ярихаас эрс татгалзсан бөгөөд нас, боловсрол гээд энгийн асуултад ч хариулаагүй аж.


Эммануэл Макроныг ялалт байгуулсны дараа ч Францын хэвлэлүүд түүний бие хамгаалагчийг зүгээр орхиогүй юм. Хэзээ нэг өдөр Макроны нууцлаг бие хамгаалагчийн тухай хэвлэлүүд үг алдуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн шүү.  

Б.Энх-Уянга

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top