БОЛОМЖ: Астанад болох экспод дэлхийн 127 орон ОРОЛЦОНО

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

“Экспо-2017 Астана” Олон улсын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл гурван сарын хугацаанд Казахстан улсын нийслэл Астана хотод зохиогдоход бэлэн болжээ.

Тус экспо нь таван жилд нэг удаа болдог бөгөөд 2017 оны эрхийг Казахстан улс Бельгитэй өрсөлдөж авч чадсан байна.

“Экспо-2017 Астана”-ийн гол зорилго нь дэлхийн олон эрдэмтэн, зохион бүтээгчдийн дунд эрчим хүч зарцуулалтын хор уршгийг багасгах, түүнд хяналт тавих, байгаль орчинд ээлтэй техник, технологийн сүүлийн үеийн ололт амжилт гэх мэт янз бүрийн сэдвээр мэтгэлцээн зохион байгуулж, эко эрчим хүчийг яаж төлөвлөж бага зардал зарцуулахыг хүн төрөлхтөнд уриалахад оршиж байгаа юм.

Хамгийн үзүүштэй нь байгальд байдаг зүйлсээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг яаж ашиглаж болохыг харуулах явдал ажээ.

Экспод дэлхийн 127 орон оролцох бөгөөд хэрвээ манай улсын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнд оролцохыг хүсвэл “Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдох боломжтой юм.

Гурван сарын турш үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр 3000 орчим төрлийн арга хэмжээ зохиогдох төлөвтэй байна. Тэр дунд олон улсын бизнес форумууд, шинэ техник, технологийн үзэсгэлэн, сэдэвчилсэн хурал, семинарууд, тодорхой улс оронд зориулсан өдөрлөгүүд гээд олон арга хэмжээ байгаа аж.

“Экспо Астана 2017”-д олон улсын том бизнесменүүд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн нийт арга хэмжээний 30 орчим хувийг улс орнуудын брэндүүдийн танилцуулга эзэлж байгаа гээд тус экспо нь аль ч чиглэлийн бизнесмен хүнд нээлттэй гэдгээрээ тун онцлогтой юм. Тиймээс энэ бол алдаж болохгүй алтан боломж гэдгийг бизнесээ эхлүүлж байгаа, өргөжүүлэх гэж байгаа хүмүүст дуулгахад таатай байна.

 


Фэйсбүүк хаягнаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу: Astana-Expo2017

“Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлийн

Монгол дахь төлөөлөгчийн газар.

Пийс тауэр, 1614  тоот.

Утас: 99084035, 89930330

“CDC TM”  ХХК

Бизнес аялалын бүртгэл явагдаж байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fg(122.201.24.220) 2017 оны 05 сарын 19

monhiin hodolguur buteesen tsagt salhin generator hereggui bolno

0  |  0
Top