Хуримнаасаа зугтсан бүсгүйг шийтгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

Тайванийн Шүүх хуримнаасаа зугтаж одсон бүсгүйд торгуулийн ял оноожээ. Франс Пресс агентлаг орон нутгийн TVBS телевизийн мэдээлснээс эх сурвалж аван мэдээлсэн байна. Эмэгтэй 250 мянган тайвань доллар (8,6 мянган ам,доллар) төлөхөөр болсон байна. Хэрэг одоогоос хэдэн сарын өмнө гарсан бөгөөд энэ үедээ бүсгүй тавн сартай жирэмсэн байжээ. Тухайн үед бүх зүйл жин тан болж зочид ч хүрэлцэн ирсэн байсан үе тул худууд олны өмнө эвгүй байдалд орсон гэнэ. Гэхдээ энэ золгүй хурим гэрлэх гэж байсан хосуудыг дотносох шалтаг болсон бөгөөд бие биедээ стгэлтэй болсон хос нэг их удалгүй гэрлэлтээ хуулийн дагуу батлуулсан аж. Тайваньд эцэг эхийн тохироогоор хурим хийх явдал байсаар байгааг энэ үйл явдал харууллаа. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top