Эрх баригчид цөмийн хордлогын талаарх мэдээллийг олон нийтээс нууж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

“Японы эрх баригчид “Фүкүшима-1” атомын цахилгаан станцаас алдагдсан цацраг идэвхийн учруулсан хор хохирлын талаарх үнэн бодит мэдээллийг олон нийтээс нууж байжээ” гэсэн утгатай мэдээлэл The New York Times сонинд нийтлэгджээ.

Нийтлэлд “Онцгой байдал үүсэн үед ослын газрын ойролцоо орших Намиэ хотын оршин суугчдад цацрагийн тархалт аль талаас ирж болохыг мэдээлээгүй. Салхи атомын цахилгаан станцын өмнө талаас салхилж байсан атал иргэдийг хойд тал руу нүүлгэн шилжүүлсэн. Ингэснээрээ иргэдийг цацрагийн бүсээс гаргах боломжийг алдсан” гээд “Сүүлд нь энэ буруу үйл ажиллагааг олон нийтэд мэдээлээгүй. Нэр бүхий албан тушаалтнууд хариуцлагаас зугтахын тулд нууцлахыг оролдсон” хэмээн бичсэн байв.

Сэтгүүлчийн олж мэдсэнээр, эрх баригчид дахин нүүлгэн шилжүүлэлт явуулахаас зайлсхийсэн учраас ослын цар хүрээг тодорхой мэдээлэхээс татгалзсан аж. Мөн олон нийтийн зүгээс цөмийн эрчим хүчний салбараас татгалзах шаардлага эрчимжих хандлагатай байсан нь ийм хуудуутай ажил хийхэд түлхсэн байна.

Хэрвээ цацраг идэвхид хордох магадлалтай бүс нутгийн хэмжээг үнэнээр нь зарласан бол өдийд нүүлгэн шилжүүлсэн нутгийн хэмжээ одоогийнхоос хэд дахин их байх байжээ. Энэ нь хордлоготой бүс нутагт одоо хүртэл хүмүүс амьдарсаар байгаа гэсэн үг билээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gii(122.201.24.220) 2017 оны 05 сарын 19

Burhan min buriad nostrodamus

0  |  0
Top