29 дүгээр тусгай сургууль нээлттэй хаалганы өдөрлөг зарлав

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

 Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг  тусгай 29-р сургуультай холбоотой маргаан тасраагүй байгаа. БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж 29-р сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгаж, сургуулийн захирал Б.Батсайханыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж ажлаас нь чөлөөлсөн.

Түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш н.Сарантуяаг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Шинэ удирдлагатай болсон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зарласан байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах ажээ.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top