Мэрилин Монрогийн эротик киног олон нийтэд цацахаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

Алдарт Мэрилин Монрогийн тоглосон эротик киног Аргентины нэгэн оршин суугч үнэ хаялцуулан худалдахыг санал болгосон ч “Зохиогчийн эрхийн хороо”-оос татгалзсан хариуг өгчээ.  

Мэрилин Монрогийн тоглосон зургаан минутын хар цагаан киног, алдартай хүмүүсийн дурсгалт зүйл цуглуулагч Майкл Барса гэгч хоёр сая Аргентин песо /293 мянган евро/-оос эхлэн үнэлж, дуудлага худалдаанд оруулахыг санал болгосон байна. Мэрилин Монрогийн тоглосон тус киног хэрвээ дуудлага худалдаагаар оруулбал, Монрогийн цаашид дурсагдах нэр хүнд, рейтингт нь сөргөөр нөлөөлөх аюултай учраас  “Зохиогчийн эрхийн хороо” татгалзсан байна. Энэ киног олон нийт үзсэнээр түүнийг буруугаар бодож үнэлэх үнэлгээ нь буурахаас сэргийлсэн гэжээ.

Майкл Барса “Энэ киног худалдахгүй гэсэнд би тийм ч их гайхахгүй байна. Мэдээж цуутай хүний нэр хүнд унах аюултай учраас ийм шийдвэр гаргасан гэдгийг ойлгож байна” гэжээ. Тэрээр 1946, 1947 оны үед амьдрал нь нилээд тааруу, ядуу байсан бөгөөд арга ядахдаа урлагийн одуудын сонин содон зүйлсийг цуглуулж, үзэсгэлэн гаргадаг болсноор амжилтад хүрсэн ажээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top