“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг шүүнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

 Эх орон намын дарга асан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн удаан хугацаанд шалгаж байгаа. Түүнийг Хөгжлийн банкнаас 14 сая ам.долларын зээл авсан, эргэн төлөлт хангалтгүй гэсэн үндэслэлээр буруутгаж буй юм. Тэрээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ орон сууц, бүтээн байгуулалтын ажилд зарцуулах ёстой байсан ч үр дүнд хүрээгүй байдаг. 

 Дээрх хэрэгтэй холбогдуулан түүний гэрт нь шалгалт хийх явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэхүү цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэрэгтэй нь холбогдуулан түүнийг шүүх гэж байна. Ирэх долоо хоногийн даваа гаригт 13:30 цагаас шүүх хурал товлогджээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.49) 2017 оны 05 сарын 20

Zuv shuu ! Hangain nuruunii saihan baigaliig tam bolgoson menget chi sainaa uzehgui dee ! Niitiin ezemshliin zam talbaig uuriin bolgoj hashij avdag muu zurshlaa tatval taarna

0  |  0
Зочин(202.9.43.186) 2017 оны 05 сарын 20

Зөв. Энэ бол зөвхөн эхлэл. Хүний эрхэнд халдаснаар шүүх юм байна. Эдийн засгийн луйварыг шүүж чадахгүй. Учир нь тэр мөнгөтэй . МАНАН байгаа цагт С.Батболд Баяр Элбэгдорж Номтойбаяр Баттулга Баярцогт гээд олон луйварчдыг шүүж чадахгүй. Дандаа тэдний гар хөл болсон цөөн хэдэн хүнийг АТГ хуулийнхан шалгасан нэр хүлээгээд цагаатгалын хуулинд хамруулаад өнгөрнө . Энэ сонгуульд ач холбогдол өгч Ганбаатарыг сонговол салхи орж мэднэ дээ

0  |  0
иргэн(122.201.24.98) 2017 оны 05 сарын 19

Энэ хүнч аль хэдийн шийтгүүлэх олон хэргүүд бий байхаа. Х Баттулга хэрэг хийсэн нь тов тодорхой болсон ч шийтгүүлэх нь байтугай ерөнхийлөгчид нэр нь дэвшээд цохиж явдаг.Хэрэг хийсэн хүнийг шийтгэх эсэх нь хэрэгтэн болох этгээд хэр их мөнгө хаяахаас хамаардаг хэрэгүү?

0  |  0
Бадрах(202.126.91.88) 2017 оны 05 сарын 19

Энэ хүнд аль эрт арга хэмжээ авах байсан юм оройтож байна даа

0  |  0
хангай(202.21.116.2) 2017 оны 05 сарын 19

уянгын алтыг ухаж, газрыг сүйтгэснийх нь төлөө хариуцлага тооцоорой.

0  |  0
эбии(202.70.46.211) 2017 оны 05 сарын 19

Зөв мөнгөтэй баян л бол хууль зөрчиж болно гэж бодоо юу заавал биеээр эдлэх ял оноох хэрэгтэй даварсан бандид

0  |  0
Top