Томоохон их, дээд сургуулиудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав

2017 оны 05 сарын 19

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан, мөн их дээд сургуулиудын ойр орчимд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 05 дугаар сарын 09-с 05 дугаар сарын 18-ны хооронд АШУИС болон МУИС-н 5 бүрэлдэхүүн сургуулийн нийт 500 орчим оюутануудад тус сургуулиудын оюутаны холбоотой хамтран сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяа, дэслэгч Г.Доржбат, дэслэгч Х.Тулга нар үе шаттайгаар заасан бөгөөд сургалтаар оюутануудад энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулан сурталчилж, оюутан залуучуудтай халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодол солилцлоо.

Цаашид тус хэлтэс цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүлгээр нь эрүүгийн хариуцлагад татах бодлогыг барин ажиллаж байна.

 

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ

ТЭМЦЭХ ХЭЛТЭС


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top