Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл маргааш тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

 МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэл маргааш Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд тоглолт хийнэ. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болсон. Иймд хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулж байгаа юм.

Хандивын тоглолт маргааш 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм. Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Мөн олон нийт бяцхан дуучинд хандив өргөхийг хүсвэл “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөх боломжтой ажээ. 

 

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.9.43.94) 2017 оны 05 сарын 19

estoi vnen

0  |  0
Үзэгч(103.229.120.22) 2017 оны 05 сарын 19

Энэ хөөрхөн амьтны тоглолтын орлогыг бандгар Батсүх хусаж мэднэ шүү. Адарсүрэнгийн мөнгийг хуссанаас хойш ёстой гаршаад байгаа юм. Болгоомж хэрэгтэй шүү.

0  |  0
Top