Тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана сууж буй эмэгтэйчүүдийн өр өвтгөм яриа

2017 оны 05 сарын 19

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харгис хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн эмгэнэлт яриаг нийтэлж байна. Доорх эмэгтэйчүүд тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана өөрсдөө суусан байгаа юм. Өдгөө тэд Эмэгтэйчүүдийн хорих ангид ялаа эдэлцгээж байгаа аж.

Хүмүүжигч Х: Хүү минь одоо том эр болсон доо

Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ

 -Нөхрийнхөө амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан

-Таван жил гаран болж байна даа. Одоо зургаан жил үлдсэн. 

-Яагаад ийм хэрэг үйлдчихсэн юм бэ?
-Талийгаач нөхөр маань байнга архи ууж, зодож нүддэг байсан. Архи битгий уугаач гэж олон удаа гуйж байсан л даа. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгөө хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр нөхрийнхөө дарамт шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ. 

-Яг юу болсон юм бэ?
-Тухайн үед талийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэрэлдэж улмаар зодоон болсон. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг өнөөдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн архи аваад уучихсан. 
Нөхөртөө зодуулаад хутгаар сийчүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэр мөчид бодогдсон. Тэгээд л хутгыг нь булааж аваад л... 

Дараа нь юу болсныг сана­даггүй юм. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур судас нь зүсэгдсэний улмаас дотуур цус алдалт явагдаж нас барсан” гэж гарсан. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.24.98) 2017 оны 05 сарын 19

-ын ” ямар пологтож ”чацагтаад” үнэний төлөө ухаан зарахаа байж өнгө мөнгө албан тушаалд үйлчилдэг адгийн шаарнуд болохыг тод томруун харуулж байна.”ЧАЦГУУДАА”-та нар өнчирч үлдсэн нялх хүүхдийг нь бодоод эхийг нь өршөөж нэр усыг солиод хаа нэги газар шинээр хүн шиг амьдрах эрх олгож өршөөгөөч. Пологттолоо улсараа тэжээлгэхдээ яльгүйч гэсэн шудрага үнэний төлөө баймаар байна шүү улсын ерөнхийлөгч , шүүгч гэгдэх хүмүүс. Пологтоод чацаграадл байхиймуу?

0  |  0
иргэн(122.201.24.98) 2017 оны 05 сарын 19

Шүүгчид гэж ”чацгууд” ерөнхийлөгч гэж ”бас нэг чацга” өөрөөр хэлбэл улсаар пологттолоо тэжээлгэдэг ” ийм чацгууд” үнэн зөв, худал хуурмаг, аргагуйдал цөхрөл алийгч ялгах ухаангүй пологттолоо тэжээлгээдл чацагтаад сууж байхад иймл юм болноодоо. Нөгөө олон шатны шүүх., өршөөл энэрэл нь яасан бэ? Гадны хулгайч алуурчыг яллах нь байтугай шүүхэд шилуүүлэхчгүй ”уучлаад” ”зуучлаад” канадад нь америкт нь явуулчихна. Хүчирхийлэгчийн гарт хүүхдээ тэврээд алуулж мэдэх байсан ядрасан цөхөрсөн амьдын тамд тамаа цайсан эмэгтэйг амьд үлдсэн нялх хүүхдийг ньч бодохгүй шоронд хатаагаад байгаа нь энэ ”чацгууд-

0  |  0
Top