Цаг агаар ихэнх нутгаар сэрүүн байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 21

  2017 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2017 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-29 градус дулаан байна гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top