Хятад хакерууд БНСУ-ын төрийн нууцад халджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

Хятадын хакерууд БНСУ-ын интернэт сүлжээнд нэвтрэн төрийн нууцад хамаарах мэдээллийг хулгайлахыг завдсан гэсэн мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд гарчээ. Тэд өнгөрсөн жил ийм ажиллагаа хийж байсан энэ жил ч үүнийгээ үргэлжлүүлсээр байгаа гэж дээрх мэдээлэлд бичсэн байна.

Хятадуудын сонирхлыг хамгийн их татсан баримт бичиг нь БНСУ АНУ-аас нисэгчгүй сөнөөгч онгоцууд худалдан авах тухай Засгийн газар хоорондын гэрээний материалууд гэдгийг ч дэлгэсэн байна. Хэвлэлүүд энэ мэдээллийг Парламент дах сөрөг хүчний төлөөлөгчөөс авчээ. Засгийн газар одоохондоо энэ талаар ам нээгээгүй байгаа аж. 

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top