АНУ-ын түрүүч энгийн иргэдийг ”Спортын сонирхлоор” хөнөөсөн нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

АНУ-ын цэргийн хээрийн Шүүх түрүүч Кельвин Гиббсийг Афганы Кандагар мужид үүрэг гүйцэтгэж байхдаа энгийн номхон гурван афган иргэний аминд хүрсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Таван хүнээс бүрддэг Цэргийн Шүүхийн тангарагтнууд бүгд санал нэгтэйгээр Кельвин Гиббст тулгаад байгаа 15 зүйл ангийг хүлээн зөвшөөрч, энэ шийдвэрийг гаргасан байна. АНУ-ын хууль ёсоор бол Кельвин Гиббстэй адил хэрэг үйлдсэн этгээдэд насаар нь хорих ял ногдуулаг аж. 

Түрүүч К.Гиббсээр ахлуулсан тасаг цэрэг энгийн номхон иргэдийг хөнөөсөн энэ хэрэг АНУ-ын цэргүүд энгийн номхон иргэдийн цогцсон дунд зогсч байгаа зураг Германы Der Spiegel  сэтгүүлд хэвлэгдсэнээр олон нийтэд ил болсон юм. Мөрдөн байцаалтын явцад цэргүүд энгийн номхон иргэдийг зүгээр л “Спортын сонирхлоор” хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг аж. Тэд К.Гиббсийг энэ санааг анх сэдсэн гэж нэгэн зэрэг мэдүүлсэн бөгөөд түрүүч харин одоо болтол үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа гэнэ. Түүнээс өмнө гурван байлдагч буруугаа хүлээгээд ялаа авсан юм байна. Тухайлбал,  Адам Уинфилд гурав, Эндрю Холмс долоо, Жереми Морлок 24 жил шоронд хоригдох ял авчээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 05 сарын 22

ene aluurchidiin hereg toolj baragdahgui ee

0  |  0
зочин(103.229.121.197) 2017 оны 05 сарын 22

Нэг гэр бүлийн 20 шахам хүнийг алсан алуурчнаа америкчууд урьд нь тархиндаа гэмтэл авч байснаас болсон гээд ял өгөлгүй өршөөсөн.Дүүрчихсэн алуурчид шүү.Хүнийг буудаж алахдаа хүртэл зугаагаа гаргаж байдаг.Янкууд өөрсдөө энэ аймшигт яргаллаа мэддэггүй бололтой юм билээ.

0  |  0
Top