Монголын гадаад улстай хийсэн дайн энэ Эх орончоор эхэлж, энэ хүнээр дууссан...

2017 оны 05 сарын 22

БНМАУлсын Баатар ПУНЦАГИЙН ЧОГДОН /1915-1983/

Олноо эх оронч хэмээн алдаршсан жинхэнэ Монгол хилчин, жинхэнэ Баатар, бахархал болсон нэгэн буурлыг дурсацгаая.
20-р зуунд Монгол улсын гадаад улстай хийсэн бүх дайн энэ л эх орончоор маань эхэлж, энэ хүн л дуусгаж эцсийн цэгийг тавьсан гэж би боддог.

БНМАУлсын Баатар ПУНЦАГИЙН ЧОГДОН нь Ховд аймгийн Дарви сумын харъяат, 1927-32 онд бага сургууль, УБ хотод дунд сургууль, ня-бо-ийн курс, 1975 онд ЗХУ-д ХЦ-ийн дээд курс, төгссөн. 1932-1936 онд Баян-Өлгийн Цагааннуурын дамжлага бааз, Увсын Бөхмөрөн суманд худалдааны данс хөтлөгч, барааны нярав, худалдагч, ня-бо, 1936-38 онд 5-р отрядод цэрэг, 1938 онд 05-р ангийн бага даргын сургуульд сонсогч, 24-р отрядын 7-р заставт туслах, орлогч, даргаар ажиллан, Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж байжээ.

1938 оны 11-р сард японууд хатгаасаар манай нутагт 20 гаруй км цөмрөн буусан Баргын 1000 гаруй айлуудыг 5 хоногт гаргах тушаал Х.Чойбалсангаас авч 4 хоногт биелүүлсэн нь анхны том даалгавар нь байв. ДЯЯ-ны сайдын 1939 оны 239-р тушаалаар бага дарга байхад нь ахлах дэслэгч цол олгон Сүмбэрийн (одоогийн Халх голын) 7-р заставын даргаар томилжээ. Тэрээр нийт 60 орчим удаа хилийн тулгаралт, байлдааны ажиллагаанд амжилттай оролцсон байна.

 


Тухайлбал:
- 1938 онд дайсны 2 амьд хэлийг өөрийн биеэр олзлон ирсэн;
- 1939 оны 2-р сард Японы 200 гаруй морьт цэрэг, 5 машин явган цэрэг, 1 хуягттай Халх голын Талын манхны чиглэлээр довтлоход П. Чогдон тэргүүтэй 10 цэрэг постоор явж байгаад таарч дайснуудыг сум хүрэх радиуст ойртуулж байгаад ширүүн галаар угтаж, дайснууд 40 хүнээ алдаж, улмаар давшилт нь зогссон;
- 1939.05.04-нд Халх голын Бойтогт манханы орчим дайсны 1 морин хороо, 13 машин цэрэгт бүслэгдсэн авч эрэлхэгээр тулалдсаар 200 дайсныг устгаж, сум нь дуусмагц дайсныг самгардуулж байгаад морин цэргийн давшилтаар бүслэлтийг сэтэлж гарсан;
-1939.05.15-22нд Японы 90 гаруй машин цэрэг, 3 морин хороо, 40 гаруй хуягт, 5 онгоцоор дэмжүүлсэн хүч довтолсныг дээд командлалын тушаалаар 6-р дивизийн Шарав даргатай хүч нэмэгдүүлсэн сумангийн хамт 7 хоног Халхын гол гаргалгүй хориглон барьж тулалдсан;
-Туслах хүч ирсний дараа 1939.5.26-29-нд Л.Дандар баатарын командалсан туслах сумангийн хамт довтолгоонд томилогдон хамгийн ширүүн тулаанд орж байлдан 400 орчим дайсныг устгасан,
-1939.06.01-08.03-нд фронтын командлалын тушаалаар дайсны ард талд цэргийн тагнуул, хорлон сүйтгэх тусгай бүлгийн үүрэг гүйцэтгэжээ. Үүнд: дайсны шатахууны агуулахыг устгаж, холбоог таслаж, тэдгээрийг хамгаалж байсан 60 орчим Япон цэргийг устгажээ.
П.Чогдон дайсны бүслэлтээс зоригтой дайран гарах, гардан тулалдах, гранат шидэж дайсныг бөөнөөр нь устгах зэргээр өөрийн биеэр баатарлагийн үлгэр жишээг цэргүүддээ үзүүлсэн жинхэнэ эр зоригтон байв. Тиймээс тэрээр дайчдынхаа дотор “Эх оронч Чогдон” хэмээн алдаршжээ.
Түүний шууд удирдлагад байсан цэргүүдээс Н. Жамбаа, Д. Гуулин, Э. Шийлэг нар Монгол улсын баатар цол хүртсэн гэхээр агуу хилчид байсан байгаа юм.
1939 оны Халх голын дайнаар Сүмбэрийн заставаас 160 гаруй хүн одон, медалиар шагнагдан, застав нь “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, өөрөө Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хүндэт чекистийн тэмдгээр шагнагджээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top