МХЕГ БНСУ-ын уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагтай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагын Ерөнхийлөгч Ким Ик Хуан нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо 2017-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. 
Энэхүү Санамж бичиг байгуулагдсанаар уул уурхайн нөхөн сэргээлт болон техник хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөө орон нутгийн ундны усны шинжилгээ, судалгаа хийх, БНСУ-д мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчдын чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах, олон нийтэд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллахаар тохиролцов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.182.232) 2018 оны 05 сарын 07

Gazriin khewliim tekhnikiin bolon biologiin nokhon sergeeltiin mergejliin baiguullaguudaa nomiin duu somsgoj turshlaga sudluulaach! Oorsdoo khedkhen jil bolood soligdokh bj ulsiin khorongo urj iish tiish selguutcekh nukhee ukhaad suuj bkh ym.

0  |  0
Зочин(5.196.1.129) 2017 оны 05 сарын 24

МХЕГ-ын энэхүү даргаас юу харж хүлээх вэ? Ямарч зарчим байхгүй бодлого байхгүй. Ядаж хувь хүний зарчим нь шудрага биш. Хамгийн боловсролгүй, бүдүүлэг этгээдүүдийг дарга болгож багаа бүрдүүлсэн. Хамгийн тод илрэл нь Буянт-Ухаа боомтын дарга гэх Б.Отгонцэцэг эрхэм мөн. 5-6 хүнтэй учир зүйгээ олоод ажиллаж чаддагүй хүн бүр алба толгойлоод ажиллаж чадах нь эргэлзээгүй ойлгомжтой асуудал. Хууль хэрэгжүүлдэг хяналт тавьдаг байгууллагын хувьд хуулийн дээр гишгэж аливаа асуудалд хувийн ашиг сонирхолоор ханддаг байдал сүүлийн үед мэргэжлийн хяналтын байгууллагад хэрээс хэтэрлээ.

0  |  0
Top