Баасан гаригт Сүхбаатарын талбайд хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 23

Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдөр /1928 оны 05 сарын 28-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэй байгуулсан/-ийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, НЗДТГазартай хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НЗДТГазартай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2017 оны 5-р сарын 26-ны өдрийн Баасан гарагт 09:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Хамтран зохион байгуулагчид:

- Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар
- Хүний Эрхийн Үндэсний комисс
- Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим
- Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр
- Монголын Хуульчдын Холбоо
- Монголын Нотариатчдын Танхим

Холбоо барих утас: 70126862, 70126864, 99768575, 88112045

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top