Оффшор эдийн засгийн эрх чөлөө юу, авлигачдын орогнох газар уу

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 23

 Оффшор бүсийн талаар улс орнууд, мэтгэлцэгчид үндсэндээ хоёр хэсэгт хуваагдаж байна. Нэг хэсэг нь хөрөнгө санхүүгийн чөлөөтэй урсгал, татварын таатай орчин төдийгүй бизнес, эдийн засгийн эрх чөлөө гэж харж байна. Нөгөө хэсэг нь хууль бус мөнгөө нуух газар гэж үздэг.Оффшорт татварын хөнгөлөлттэй нөхцөл эдлэх, хөрөнгийн зах зээлд оролцох талаасаа гол төлөв томоохон хөрөнгөтнүүд, компаниуд мөнгөө эргэлдүүлдэг. Дэлхийн хэмжээнд оффшор бүсэд нийтдээ 12 их наяд ам.доллар хадгалагдаж байгаа гэсэн албан бус тооцоо байна. Түүнээс хоёр их наяд нь Швейцарт, 1.9 их наяд нь Их Британийн арлуудад, 900 тэрбум нь Карибын арлууд ба Панамд, 700 тэрбум нь Хонконг, Сингапурт бий гэсэн судалгааг АНУ-ын эдийн засагчид гаргажээ. Энэ нь дэлхийн нийт мөнгөний эргэлтийн гуравны нэгтэй тэнцэж байна. Дэлхийн мөнгөний урсгал, хөрөнгийн зах зээлд оффшор бүс онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. Дэлхийн зах зээлийг оффшор бүс нутаг Швейцар, Сингапур, Хонконггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Оффшор бүсийг олон улсын валютын системд чухал үүрэгтэй гэж үздэг нь оргүй хоосон зүйл биш юм.

 Монгол Улс Оффшор бүсээс их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг

Монгол Улсын хувьд ч оффшор бүсээс их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ажээ. 1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаад орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. Монгол Улсад хөрөнгө оруулж буй нийт компаниудын 920 компани нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, Оюу Толгой төсөл болон Энержи Ресурс компаниудын хөрөнгө оруулагч, толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй юм. Гадаадын, тэр тусмаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулдаг 20 гаруй компани хувьцаагаа Нью Йорк, Хонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржид арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй ажээ. Иймээс манай улсын хувьд ч оффшор бүсийг санхүүгийн зах зээлээс ангид авч үзэх, үгүйсгэх нь тун төвөгтэй асуудал юм.

УЛС ТӨРЧИД ОФФШОРТ МӨНГӨӨ НУУХ НЬ ГЭМТ ХЭРЭГ 

 Оффшорт татварын хөнгөлөлттэй нөхцөл эдлэх, хөрөнгийн зах зээлд оролцох талаасаа гол төлөв томоохон хөрөнгөтнүүд, компаниуд мөнгөө эргэлдүүлдэг. Дэлхийн хэмжээнд оффшор бүсэд нийтдээ 12 их наяд ам.доллар хадгалагдаж байгаа гэсэн албан бус тооцоо байна. Түүнээс хоёр их наяд нь Швейцарт, 1.9 их наяд нь Их Британийн арлуудад, 900 тэрбум нь Карибын арлууд ба Панамд, 700 тэрбум нь Хонконг, Сингапурт бий гэсэн судалгааг АНУ-ын эдийн засагчид гаргажээ. Энэ нь дэлхийн нийт мөнгөний эргэлтийн гуравны нэгтэй тэнцэж байна. Дэлхийн мөнгөний урсгал, хөрөнгийн зах зээлд оффшор бүс онцгой үүрэг гүйцэтгэх болжээ. Дэлхийн зах зээлийг оффшор бүс нутаг Швейцар, Сингапур, Хонконггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Оффшор бүсийг олон улсын валютын системд чухал үүрэгтэй гэж үздэг нь оргүй хоосон зүйл биш юм. Монгол Улсын хувьд ч оффшор бүсээс их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ажээ. 1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаад орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. Монгол Улсад хөрөнгө оруулж буй нийт компаниудын 920 компани нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, Оюу Толгой төсөл болон Энержи Ресурс компаниудын хөрөнгө оруулагч, толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй юм. Гадаадын, тэр тусмаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулдаг 20 гаруй компани хувьцаагаа Нью Йорк, Хонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржид арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй ажээ. Иймээс манай улсын хувьд ч оффшор бүсийг санхүүгийн зах зээлээс ангид авч үзэх, үгүйсгэх нь тун төвөгтэй асуудал юм.

  Гэхдээ оффшор бүсийг зөвхөн татварын таатай орчин, эдийн засгийн эрх чөлөө гэж ойлгож болохгүй. Үүнийг олон нийтийн зүгээс хууль бус мөнгөө нуух, мөнгө угаах газар гэж үзэж байна. Хууль бус мөнгө гэдэг нь авлига, хүний наймаа, хар тамхи, зэвсгийн наймаа, терроризм гэх зэргээс орж ирэх хөрөнгийг хэлдэг. Оффшор бүс энэ мөнгийг нуух нуувч болдог тул тодорхой хувь нь ийм төрлийн гэмт хэргийн шинжтэй байдаг нь үнэний ортой ажээ. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бусаар хөрөнгөжсөн мөнгө, авлигын шинжтэй хөрөнгүүд оффшорт хадгалагддаг байна. Үүнийг нотлох баримтуудыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо одоогоос нэг жилийн өмнө зарласан билээ. АНУ, Англи, ОХУ, Хятад, Пакистан, Украин, Казахстан, Монгол зэрэг орнуудын улс төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийнхний оффшор компани илэрсэн. Олон сая оффшор дансны мэдээлэл зарлагдсаны дотор дэлхийн 128 улстөрчийн санхүүгийн нууц мэдээлэл ил болсон байдаг. Тэдэн дотор 12 ерөнхийлөгчийн нэрс багтсан байв. Казахстаны Ерөнхийлөгчийн ач хүү Британийн Виргинийн арлуудад хоёр ч оффшор компани эзэмшдэг нь, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нь 2014 онд Британийн Виржинийн арлууд дахь оффшор компани руугаа их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн болох нь “Панамын баримт бичиг”-ээр илэрчээ. Исланд улсын ерөнхий сайд Зигмунд Ганлассон, Испанийн аж үйлдвэрийн сайд Хусе Сориа нар оффшор дансанд мөнгөө хадгалсан нь ил болсон тул албан тушаалаасаа огцорсон юм. Мөн нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс хариуцлага хүлээлгэжээ. Төрийн өндөр албан тушаалтан болон улстөрч оффшор данстай байх нь зүйд нийцэхгүй гэж дэлхийн улс орнууд үздэг. Дээрх төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө сайн дураараа албан тушаалаасаа огцорч байснаас үзэхэд хууль бус үйлдэл байсан нь нэгэнт тодорхой гэж судлаачид онцолж байв. Тус мэдээлэлд АНУ-ын хар жагсаалтад бүртгэлтэй “Хезболлах” террорист бүлэглэл, Хойд Солонгос, Иран улсын албаныхан, Мексикийн хар тамхины бүлэг гэх мэт 33 хувь хүн оффшор бүсэд бүртгэлтэй хэмээн зарлагдсан. Оффшор бүс бол татвараас бултах орчин төдийгүй тэнд хууль бус мөнгөө нуух газар гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. “Панамын баримт бичиг”-ээр 21 оффшор бүс дэх 214 мянган компани, олны танил хүмүүсийн санхүүтэй холбоотой электрон захидал, 500 гаруй банкны мэдээллүүд задарсан юм. Энд Монголоос бүртгэлтэй 49 оффшор компани илэрсэн билээ.

  МОНГОЛ УЛС ОФФШОРЧДОД БУУЖ ӨГӨВ 

Панамын баримтаар оффшор бүсэд бүртгэлтэй нь ил болсон улстөрчид, албан тушаалтнуудад гаднын орнуудын Засгийн газар болон хуулийн байгууллага нь хариуцлага тооцох, албан тушаалаас нь огцруулах арга хэмжээг нэн тэргүүнд авсан билээ. Харин Монгол Улсын хувьд оффшор бүсэд бүртгэлтэй 49 компанийн эзэмшигч нарын хэнд нь ч ямар нэгэн хариуцлага тооцолгүй өнгөрлөө. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор компани байгуулсан тохиолдолд албан тушаалаас нь буулгах, хариуцлага тооцох нь зүйд нийцнэ гэж олон оронд үзэж байна. Гэвч олон улсын энэхүү ёс зүйн дүрэм манайд үйлчилсэнгүй. Оффшорчид улс төрийн ажилд оролцох, сонгуульд нэр дэвших нь ёс зүйн хувьд боломжгүй гэж үздэг. Гэвч оффшор бүсэд компани эзэмшдэг эрхмүүдэд хариуцлага тооцоогүйгээр үл барам сонгуульд нэр дэвших эрхийг нь ч хязгаарлаж чадсангүй. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, С.Батболд болон С.Баярцогт, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нарын оффорчдод хууль болон ёс зүйн хэм хэмжээ үйлчилсэнгүй. Оффшор бүсэд хэд хэдэн данстай С.Баяр ИБУИНВУ-д Монгол Улсаас суух Элчин сайдаар томилогдсон бол С.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нарын эрхмүүд өнөөдөр ард түмний төлөөлөл болон парламентад сууж байна. Тийм учраас Монголын ард түмний уур бухимдал дээд цэгтээ хүрчээ. Монгол эмэгтэйчүүд хагас нүцгэн жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэний нийгмийн байгууллагууд ч хаврын хавсаргатай хатуу өдрүүдийг оффшорын эсрэг жагсаж өнгөрөөж байна. Гэвч Монголын төрөөс хариу үйлдэл алга. Үүний цаад учир шалтгаан нь төр өөрөө оффшорчдын үүр уурхай болсонтой холбоотой юм.  

Т.Амартүвшин

2017.04 сар. Зиндаа сэтгүүл №4/504

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nm(202.9.40.4) 2017 оны 05 сарын 23

Manan bvlegiin m.enhboldig songohgvi

0  |  0
имт(66.181.178.150) 2017 оны 05 сарын 23

Офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9 сая доллар буюу 30-аад тэрбум төгрөгийг хурааж ядуурлаас иргэдээ гаргаач ээ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 05 сарын 23

Офшорт мөнгөө хадгална гэдэг монгол гэсэн сэтгэлгүй л гэсэн үг. Иим хүмүүс яаж төрд ажиллах билээ хар мөнгөө угаана гэсэнтэй адил эдгээр хүмүүст итгэж чадахгүй нь

0  |  0
Top