Оффшор бүс гэж юу вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 23

 Оффшорын тухай ярихын өмнө “Оффшор бүс” гэж юу вэ гэдгийг тодотгож өгье. Оффшор гэдэг нь эргийн гадна, хилийн чанадад гэсэн утгатай үг бөгөөд 1950-иад оноос хойш энэ нэр томьёог хэрэглэх болсон байна. Хөрөнгөтнүүдийн их хэмжээний мөнгийг маш бага татвартайгаар найдвартай хадгалах газрыг “Оффшор бүс” гэж энгийнээр хэлж болно. Оффшорт мөнгөө хадгалуулахад татварын хэмжээ бага, санхүүгийн зах зээлийн хяналт шалгалт цөөн, өмчлөгч эзний мэдээллийг чандлан нууцалдгаараа онцгой ач холбогдолтой эд. Тэр ч байтугай Оффшорт мөнгөө хадгалуулж буй эрхэм өөр хүний нэрээр мөнгөө хадгалуулж болдог учраас жинхэнэ эзэн хэн бэ гэдгийг мэдэхэд тун бэрхтэй. Оффшор гэдгийг Ардын уран зохиолч Т.Галсан гуай “овт шаар” гэж орчуулсан нь бий. Ов зальтай, үнэг мэт гэсэн үг. Татвараас бултах заль хэрэглэж буйгаас нь үзвэл тэгж ч ойлгож болно. Аж ахуйн нэгж, хувь хүн оффшор бүсэд мөнгөө хадгалуулахын тулд шинээр компани байгуулах, эсвэл бэлэн компани тухайн оффшор бүс байгуулагчдаас худалдан авах боломжтой байдаг байна. Үндсэн хадгалуулсан хөрөнгөнөөс жилд багахан хэмжээний л татвар авна. Шинээр оффшор компани байгуулахад хүндрэл гэж зүйл гардаггүй ажээ. Тухайн бүсэд хөрөнгөө хадгалуулагчид нь бага татвартай улс оронд хөрөнгө оруулах, хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа худалдаж авах, борлуулахыг гол зорилгоо болгодог. Татварын орчин нэн таатай оффшор бүсээс мөнгөө эргэлдүүлэх, хөрөнгийн зах зээлд тоглох сонирхол оффшор бүсэд мөнгөө хадгалуулж буй эрхмүүдийн үндсэн зорилго нь юм.

Оффшор бүсэд Британийн Виржинийн арал, Бермуд, Кайман арал зэргээс гадна АНУ, Малайз, Хонконг, Нидерланд, Люксембүрг, Лихтенштэйн зэрэг улс орон багтаж байна. Тэдгээр оффшор компани бүртгэдэг улс орнуудыг хоёр ангилдаг. Эдийн засгийн хөгжлийн түвшин өндөр биш ч улс төрийн байдал тогтвортой жижиг улс болон арлуудыг тусад нь авч үздэг юм. Үүнд Белиз, Багамын арал, Британийн Виргинийн арал, Кайманы арал зэргийг хамааруулна. Харин нэр хүндтэй оффшорын томоохон бүсэд Кипр, Хонконг, Люксембүрг, Швейцар зэрэг улс багтаж байна. Жижиг улс арлуудын хувьд оффшорын багахан хураамжийг жил бүр оруулж байх ганцхан шаардлагатай. Түүнээс ямар компани, хэн гэдэг хүн мөнгөө хадгалуулах нь тэдэнд хамааралгүй. Компанийн эздийг дээд зэргээр нууцалдаг байна. Нэр хүндтэй оффшор бүсийн улс орнуудын хувьд Засгийн газар нь хатуу хяналт тавьж, захирал, хувьцаа эзэмшигчдийг бүртгэдгээрээ онцлог юм.

Оффшор бүсүүдийн жагсаалт

 Европ

• Их Британи • Гернси • Гибралтар • Жерси • Ирланд • Кипр • Лихтенштейн • Люксембүрг • Мадейра • Мальт • Монако • Мэн арал

Карибын бүс

• Антигуа ба Барбуда • Антилийн арлууд • Курасао • Аруба • Багамын арлууд • Барбадос • Белиз • Бермудийн арлууд • Британийн Виргинийн арлууд • Кайманы арлууд • Сент – Китс ба Невис • Панам • Теркс ба Кайкосын арлууд

Хойд америк

• Канад • Нью Брунсвик • АН

Номхон далайн бүс

• Вануату • Гонконг • Кукийн арлууд • Лабуан (Малайз) •Япон 

Т.Амартүвшин

2017.04 сар. Зиндаа сэтгүүл №4/504



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Teneg(140.118.118.52) 2019 оны 10 сарын 24

Tanii niitleliig shuud bolon hesegchlen huulj yagaad bolohgui gej... hen neg ni unshaad tsaash ni tugeej busad humuus bas yum medej avag l dee. Ta torohdoo iim medlegtei toroogui bailgui. neg gazraas unshij olj medsen zuilee ooroo zohiosiim shig ingej tengelj bolohgui ee...kkkkk

0  |  0
Top