Эверестийн оргилд гурван хүн нас баржээ

2017 оны 05 сарын 23

Непал: Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Эверест оргилд Австралийн гурван иргэн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ.  Сүүлийн хоёр жилийн дотор энэ ууланд нийт 18 хүн амиа алдсан талаар “Japan Today” сайт мэдээллээ.

Талийгаач нарыг цаг агаарын өөрчлөлт, хүчтэй салхи, хүйтнээс болж амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн нэмж мэдээлэхэд Эверест оргил нь 8,848 метр өндөрт оршдог юм.

 

Ё.Мээдээ

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top