БЗД-ийн НАМЭХ-ны тэргүүнээр С.Эрдэнэтуулыг сонголоо

2017 оны 05 сарын 23

2017.05.21-ны өдөр Нийслэлийн Баянзүрх Дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит 7-р чуулган амжилттай болж өндөрлөлөө.

Тус чуулганд Баянзүрх дүүргийн 28 хорооны 28 үүр тус бүрээс 20 эмэгтэй оролцож, НАМЭХ-ны тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ийн дарга С.Эрдэнэтуулыг 100% саналаар итгэл хүлээлгэн сонгосон юм.

Шинээр сонгогдсон тэргүүн итгэл хүлээлгэн сонгосонд нийт гишүүддээ талархлаа илэрхийлж энэ удаагийн чуулган гурван үеийн төлөөлөлийг оролцуулан тэргүүлэгчидээ сонгосон нь онцлог болсоныг дурдаад, цаашид үе үеийн НАМЭХ-г удирдаж явсан эмэгтэйчүүдийнхээ ажлыг нэр төртэй авч яван хичээн ажиллахаа хэлсэн юм.



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top