Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас олгодог боллоо

2017 оны 05 сарын 23

 Хот хоорондын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хот хоорондын зорчигчийн тасалбар борлуулах /TVM/ билет бичилтийн машиныг Зам,Тээвэр Хөгжлийн Яам болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиалгаар Метатек компани нэвтрүүлж, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв /Драгон/ -д өнөөдөр танилцууллаа. 

 

-ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ДЭЭР БИЛЕТ БИЧИЛТИЙН МАШИНУУД ТАВИНА-

-“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр:

        "Тасалбар борлуулах машин нь автотээврийн салбарт шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг юм. Энэхүү машинаас хот болон улс хооронд зорчих тасалбар цаашлаад агаарын тээврийн,төмөр замын тээврийн тасалбарууд авах боломж бүрдэж байна. Тус машин нь цаг хугацааг хэмнэсэн, түргэн шуурхай үйлдлийн систем бөгөөд хүний оролцоог хөнгөвчилсөн технологи юм. Тус машинд үйлчлүүлэгчид иргэнийхээ үнэмлэхийг уншуулж автобусны чиглэл, суудлаа сонгох бөгөөд тооцоогоо төлбөрийн картаар хийнэ" гэлээ. 

-TVM машиныг ажиллуулах заавар-
        Tасалбар борлуулах машин нь улс, хот хоорондын автобусны нийтийн тээврийн тасалбарыг бэлэн бус гүйлгээний хэлбэрээр худалдаалах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн цахим үнэмлэхээ машинд уншуулан зорчих ытээврийн хэрэгслээ сонгон мэдээллээ оруулан өөрөө өөртөө үйлчлэх аж.

 

        Уг машины зааварчилгаа нь Монгол, Англи хэл дээр байх бөгөөд дотоодын төгрөгийн карт болон олон улсын эрхтэй VISA, Master card зэргээр бэлэн бус гүйлгээ хийн, худалдан авсан тасалбарынхаа НӨАТ-ын баримтыг авах боломжтой.

Тасалбар дахь мэдээлэл

  • Иргэний цахим үнэмлэхээр үйлчилгээ үзүүлэх тул үйлчлүүлэгчийн овог нэр, регистерийн дугаар гэх мэт мэдээлэл хэвлэгдэнэ.
  • QR кодтой
  • Тээврийн хэрэгслийн төрөл, тээвэрлэгч компанийн нэр, аялалын дугаар, суудлын дугаар, явах чиглэл, зорчих огноо, цаг, үнэ

 

“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.194.176.98) 2017 оны 05 сарын 30

Хөдөө орон нутагт хэзээнээс байршуулах боломжтой юу

0  |  0
иргэн(103.194.176.98) 2017 оны 05 сарын 30

Хөдөө орон нутгийхан бид чинь оюутны үеэр их очирлодог нэг бол билет нь дуусчихана Энэ Мэдээлэл бол Билетын кассан дээр ойчирлох шаардлаггүй юм байна.

0  |  0
иргэн(103.194.176.98) 2017 оны 05 сарын 30

их гоё юм . Аймгуудад хэзээ байршуулах юм бэ. Ялангуяа төвд Худалдааны төв болон Банкуудад байршуулах боломжтой юу АТҮТ- ийхэн

0  |  0
Top