Өмнөговь: Хяналтыг сайжруулж, чадавхийг бэхжүүлнэ

Захиргааны байгууллагын ажил үйлчилгээг сайжруулах, тэдэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байгаа мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар, 15 сумын хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнууд гэсэн 140 хүнийг хамруулсан “Захиргааны байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Нутгийн удирдлагын ордоны “Сүлд” танхимд зохион байгуулж байна.

Сумдын хяналт шинжилгээний ажлын хэсгийг багаар нь оролцуулж буйгаараа онцлог төдийгүй хяналт шинжилгээ үнэлгээний онол арга зүй, нийтлэг журам, хэрэглэгчийн үнэлгээний хэрэгцээ ба судалгааны арга зүй, цаашид анхаарах асуудал гэсэн чухал сэдвийг хөндөн хэлэлцэж байна.

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 4 people, indoor

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )