Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ХБНГУХ-ны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхе-тэй уулзав

2017 оны 05 сарын 23

Женев хотод чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхе-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уг уулзалтаар Монгол, Герман улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Зөвлөлдөх хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийхээр харилцан санал солилцлоо. Уулзалтаар хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналт, эмнэлгийн дотоод халдвар, зүрхний мэс заслын эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сүрьеэ болон халдварт өвчин, гепатит В, С вирусийн оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллаж байсныг хоёр тал онцлон тэмдэглэлээ.

Харин 2013 оноос дээрх үйл ажиллагаануудын хэрэгжилтийн явц удааширч яамд хоорондын Зөвлөлдөх хуралдаан зохион байгуулагдаагүй байгаад дүгнэлт хийж, дахин сэргээж ажиллах чиглэлээ тодорхойллоо. Энэ хүрээнд Монголд эмчлэгдэхгүй байгаа хүүхдийн зүрх судасны болон цусны хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнийг багаар нь бэлтгэж хамтран ажиллах, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлүүдээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(176.31.109.7) 2017 оны 06 сарын 10

Ajilsag hun yumaa. Olon ajil zereg amjuulj chadaj baigaa ni saishaaltai yumaa

0  |  0
(109.163.234.4) 2017 оны 06 сарын 07

gadaad ornuudtai hamtran ajillaj bga tosluud amjilttai bolvol ard irgediin eruul mendiin asuudald tom devshil grsaar l baih bno

0  |  0
(216.218.134.12) 2017 оны 06 сарын 07

saihan medee unshlaa. amjilt husye

0  |  0
Сайнаа(89.34.237.101) 2017 оны 06 сарын 07

Манайхан хүнийг нэг муулахаараа солиотой юм шиг муулна. Магтахаараа тултал магтана. Мөрөөрөө л ажлаа хийгээд явж байгаа хүн л байна. Тэгээд яах гэж эмэгтэй хүнийг авгай мавгай гэдэг байнаа. Муу ч үгүй төрийн түшээ ш дээ. Мэдээ унших биш стресстчихлээ

0  |  0
Soko(89.34.237.101) 2017 оны 06 сарын 07

Emch bagsh naraa soliltsoond yawuuldag bolvol goyoo. tegvel ch mon ih devshilt garna daa

0  |  0
Hishgee(93.115.95.205) 2017 оны 06 сарын 07

Germanii tonog tohooromj ih sain gej sonsson. Bas emch nar ni chadvaraaraa delhiid terguuldeg yum bailee.

0  |  0
Урнаа(163.172.223.200) 2017 оны 06 сарын 07

Цогцэцэг сайдтай олон жил хамт ажилласан хүн байна. Их шударга, хөдөлмөрч, дайчин эмэгтэй шүү. Ааштай ч гэсэн сэтгэл сайтай. Хамт ажиллаж байсан хүмүүсээ өөд нь татдаг. Хүн сайтай.

0  |  0
(185.170.42.4) 2017 оны 06 сарын 07

olon ulsiin jishgeer ajillah sanaa gargaj baigaa ni saishaaltai yumaa. hodolmorch hun yum bna

0  |  0
Gunjee(46.105.100.149) 2017 оны 06 сарын 07

Zov ulstaigaa uulzaj sanal bodloo soliltsjee. German uls eruul mendiin tal deer mash ondor medlegtei bas hogjson uls. bidend avah surah yum ih bga. shal demii toriin ordnoor ergeldeed heruul hov jiv hiij yawsnaas ingeed heregtei yum hiigeed yawdag said darga olon bgasai

0  |  0
Зочин(173.244.44.75) 2017 оны 05 сарын 23

Хүний өмнөөс ичих чинь хэцүү л байдаг юм байна. Энэ авгай юу ярьж онигоо болсон бол доо

0  |  0
zochin(43.242.243.34) 2017 оны 05 сарын 23

ene awgay odoo yugaa yaridag bol doo , khuurkhiis , yana daa

0  |  0
Top