Олны анхаарлыг татсан онц хүнд гэмт хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэв?

2017 оны 05 сарын 23

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд дараах хэргүүдийг 2017 оны 05 дугаар сард шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал:

Өвөрлөгч эрийн харгислалд 25 жилийн ял оноов

 "БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн W нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гэртээ эхнэр МУ иргэн Х-ын гарын бугалга, булчин, сарвуу, духан тус газарт удуу дараа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар шууд санаатай алсан, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бага насны А-ын биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зулайн тус газарт 1 удаа заазуурдаж шууд алсан. Мөн насанд хүрээгүй Б-ын толгойд 1 удаа заазуурдан хүнд гэмтэл учруулж, алахыг завдсан” гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд, шүүгдэгч W-д 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

БНСУ-ын иргэний хэргийг Өршөөлийн хуульд хамруулжээ

 "БНСУ-ын иргэн Х нь Айрмаркет ХХК-д интернетээр тооцоо хийсэн гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгө, бусдад компаниа зарна гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top