Соёмботой уулыг ухаж эхэлжээ

2017 оны 05 сарын 23

Нийслэлийн хотын өмнө зүгт Зайсанд байрлах Соёмботой уулыг өнөө өглөөнөөс ухаад эхэллээ гэх шуум олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зураг хөрөгтэйгөө цацагдсаар байна. Үнэхээр ч тэнд нэг байшингийн суурь цутгах зориулалттай бололтой газар ухаад эхэлжээ.

 

 

Уулын бэлийг өгсүүлээд ухаж эхэлсэн байдлаас харахад, бодвол албан ёсны баталгаатай зөвшөөрөлтэй эрхмүүд бололтой. Харин энэ ууланд тэдэнд газар олгосон эрх мэдэлтнүүд бүр их сонирхол татахаар. Нийслэлийн ойролцоох газрууд бүгд дууссан болохоор ийнхүү уул хад руугаа халдаж эхэлж буй аж.

 

 

Соошлд яригдаж буй байдлаас тандахад, энэхүү Соёмботой ууланд ухагдаж байгаа газарт 9 давхар барилга баригдахаар зураг төсөв нь хийгдсэн гэнэ. Нэгэн хувийн компанийн нэр дээр хийгдэж байсан тухай нэр бүхий сошл хэрэглэгч жиргэжээ. Ийнхүү Соёмботой уулыг ухаад эхэлсэн нь олон хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа нь илт анзаарагдаж байна. 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(77.180.236.120) 2017 оны 05 сарын 24

болиоч ээ ядаж энэ уулаа бутнээр нь цэвэр байлгаач

0  |  0
Top