И.Бархаст холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

2017 оны 05 сарын 23

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт эхэлсэн шүүгдэгч И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлогдлоо.

 Үндэслэл нь: Шүүгдэгч И.Бархас нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 228 дугаар зүйлд зааснаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” ажиллагаа хийгдэж яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулахаар хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн боловч яллах дүгнэлтээ гардан авахгүй гэсэн тул өнөөдрийн шүүх хурал дээр шүүх бүрэлдэхүүн учир шалтгааныг тодруулж, тайлбарлан шүүгдэгч И.Бархас яллах дүгнэлтээ гардан авсан болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2. “Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалт зөрчигдөж байгаа тул шүүх хурал цааш үргэлжлэх боломжгүй болсон хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэл дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Олон нийттэй харицах мэргэжилтэн З.Баяржаргал мэдээллээ.

Шүүгдэгч И.Бархас нь хулгай дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн 147.2, 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байхдаа буюу 2017.01.18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд  хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдаж байсан юм.

 


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж.Туул(203.91.119.102) 2017 оны 05 сарын 24

Өндөр боловсролтойгоос гадна сэтгэлтэй хүн баймаар санагддиймаа манайхны боловсрол багадаагүй зөвхөн хар амиа бодсон төрөөс баяжих гэсэн атгаг санаандаа хөтлөгддөгөөс л бид одоо хэн ч биш хэдхэн авилагачдыг л баяжуулж тэжээж байна шдээ одоо жаахан бодолтой сонголтоо хиймээр л байгаам даа хүмүүсээ

0  |  0
Top