Амиа золиослогч ”Дрон”

2017 оны 05 сарын 25

Ирак болон Сири Улсад үүрлэсэн "Исламы улс" террорист байгууллагатай АНУ, Англи улсын тусгай хүчний цэргүүд тулалдаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Норвегийн тусгай хүчний цэргүүд ирак дахь америкийн чөлөөт сирийн армийн баазаас Сирийн нутаг руу нэвтрэн орж америк, английн цэргүүдтэй нийллээ. 

 Ирак болон Сири Улсад явагдаж буй байлдааны ажиллагаанд талууд хамгийн сүүлийн үеийн "дрон", нисгэгчгүй аппаратууд болон тэдгээрийг сайжруулсан, өөрчилсөн загваруудыг өргөнөөр ашиглаж байгаа. Тийм учраас америкийн цэргүүд эдгээр террористуудтай тэмцэхэд зориулан шинэ төрлийн "дрон"-н пуужин бүтээж ашиглах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа билээ. 

Өнгөрсөн онд АНУ-ын Тусгай хүчний командлалаас Иракт байлдаж буй өөрийн цэргүүддээ зориулан "Жижиг овортой агаарын пуужингийн систем" захиалж байв. Тэгвэл саяхан америкийн тусгай хүчний цэргүүд 350 нэгж амиа золиослогч "дрон" хүлээн авч байлдааны ажиллагаанд ашиглаж эхэлсэн мэдээ байна. Эдгээр үхлийн аюултай "дрон" хэлбэртэй пуужингууд нь камер болон "бай"-г онилох зориулалттай сансарын байрлал тогтоогчоор тоноглогдсон. Гранатомёт хэлбэртэй буугаар буудаж хөөргөх зориулалттай эдгээр "дрон"-ууд нь нэгэнт агаарт хөөрсөн үедээ цагт 160 км/цагийн хурдтайгаар 15 минутын туршид нисэж дайсныг өндөр нарийвчлалтай устгах боломжтой ажээ.

No automatic alt text available.

Р.Энхболд /Eggi Mongolian/

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ayulgui hun(202.21.106.120) 2017 оны 05 сарын 25

zochin chi zvger zail

0  |  0
zochin(202.179.31.82) 2017 оны 05 сарын 25

ene dron nuud bol jinhen ayul ymarch orond ayul

0  |  0
Top