АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 25

 Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр 15:00 цагт Төрийн ордонд товлогдсон. Хуралдаан дөнгөж сая эхэллээ. ҮБХ-ны хурлыг намын дарга С.Эрдэнэ нээж үг хэллээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудал хэлэлцэнэ. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаа батламжлах юм байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа. Түүнийг жинхлэх асуудлыг хэлэлцэх аж.  

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр анх удаагаа хуралдах гэж байна. Намын ҮБХ 380 гишүүнээс бүрдэж байгаа юм.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu