Яг одоо “Яг түүн шиг” шоу үзэгчдэд Боловсрол суваг телевизээр хүрч байгаа билээ. Финалд үлдэх оролцогчдыг өнөөдөр тодруулах ба хоёр оролцогч хасагдах учир найман оролцогчид хамаг л авьяас чадвараа шавхаж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл авьяаслаг боловч шоу эхэлснээс хойш нэг ч ялалт байгуулж чадаагүй оролцогчдын нэг бол Г.Мэнд-Амар билээ. Түүний өнөөдрийн үзүүлбэр үнэхээр гайхалтай байсныг шүүгч нар гэлтгүй үзэгч нар онцлоод байна. Шүүгч Б.Наран-Зун Мээдээгийн үзүүлбэрийг үнэлэхдээ “Чиний өмнөх үзүүлж байсан үзүүлбэрээс хамгийн сайн нь өнөөдрийнх байлаа. Маш сайн” хэмээв. Харин шүүгч Н.Онон “Би чамайг өнөөдөр самраасай гэж хүсч байсан. Чи үнэхээр самарч чадлаа” гэсэн юм. Улмаар Г.Мэнд-Амар хагас шигшээ тоглолтын ялагчаар тодров. Харин удаах байранд Т.Бархүү орлоо.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 11 )
Мээдээ сайн байсан. Энэ шоунд хамгийн олон хэл дээр дуулсан хүн байх шүү. Англи, орос, франц, солонгос, япон, германы дуучдыг дууриасан. Ялагч болсонд нь баяр хүргэе.
Мээдээ дуучин биш юм байна лээ, харин бархүү авьяасын тэнгэр
Жулия Робертс- өгсөн” Би хиймэл баг зүүхээс залхаж байна” гэдгийг ядаж уншаач
Яг сармагчин шиг бүгдээрээ Та нар Ганхүүг харсан биздээ. хайран нэр хүнд хар дуучинг дуурайсан чинь намхан трико өмссөн, тэр үс толгой ёо ёо ёстой элэг авсан юм харагдаж байсан шүү. Шүүгч нар нь яг адилхан гэж дүгнээд байхаар нь ямар харалган юм бэ гээд бодсон шүү бид нар
долоон дор хэдэн юм бас шүүгээд байх шиг байгаа юм ард түмэнд наад шоу чинь хэрэггүй шүү дээ гэж хэлэх эрхтэн дархтан байна уу хайран мөнгө монголын урлаг соёлыг ингэж гутаах гэж дээ , үүнийгээ шинэ юм уран бүтээл гэж бодоод байх шиг байгаа юм. Монголын урлаг арай биш байхаа .
элэг авсан шоугаа болиоч ээ ард хэрэгтэй юм уу эрэгтэй нь эмэгтэй болчихсон, эмэгтэй нь эрэгтэй болчихсон , ихэнх нь ээж аав болчихсон байж, хийх юм аа олж ядсан хөгийн сармагчин шиг трико өмсчихсөн гүйгээд, цээжиндээ хөх болгож юм чихчихсэн гүйгээд байх юм зарим нь 40,50 гарчихаад бүр харахаар огиулах дөхлөө. ийм урлаг гэж дээ гадныханыг дуурайхаас өөр юу чаддаг юм.
мээдээд баяр хүргэе. үнэхээр мэргэжлийн мундаг гэдэг нь харагдаж байсан
үнэ цэнэ харагдаж байна.
илүү мэргэжлийн бас дүрдээ нухацтай ханддаг гэж харагдаж байлаа. Амжилт хүсье
Мээдээ үнэхээр мундаг байсан баяр хүргэе. Нэг түрүүлчихээсэй гэж хүсч байсан оролцогч маань түрүүлсэнд их барятай байна. Мээдээ дүр бүхнээ мэргэжлийн талаас нь маш сайн гаргаж байсан ч оролцогчид болон шүүгчид хэтэрхий ент?ртайнмент талаас нь харж хэтэрхий шоу хөөж дүгнэж байсан нь харамсалтай. Түүнээс биш Мээдээ нэг биш удаа ялах ёстошй байсан юм.