“Яг түүн шиг” шоуг А.Хишигдалай, Б.Ариунцэцэг орхилоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

"Яг түүн шиг” 2 шоу дэлгэцнээ гараад найман дугаарыг ардаа үдээд байгаа билээ. Тэгвэл финалын үзүүлбэр өчигдөр үзэгчдийн хүртээл болж, ялагчаар Г.Мэнд-Амар тодорч, удаах байранд Т.Бархүү орсон юм. Харин үзэгчдийн мессэж асуулгын саналаар шоуг А.Хишигдалай, Б.Ариунцэцэг орхилоо. Хасагдсан хоёр оролцогч шоунаас их зүйл сурч мэдсэнээ онцлон хэлсэн юм. А.Хишигдалай “Миний яагаад ч өөрчлөгддөггүй хоолойг уучлаарай. Намайг дэмжиж байсан хүмүүст маш их баярлалаа. Шоунаас их зүйлийг сурч мэдлээ. Бүх зүйл ингээд дуусахгүй. Тун удахгүй шинэлэг уран бүтээлтэйгээр үзэгчидтэйгээ уулзана” хэмээв. Харин Б.Ариунцэцэг “Намайг тоож энэ шоунд оролцуулсанд  баярлалаа. Шоу эхэлснээс хойш завгүй байсан. Охиноо ч бараг мартах шахлаа. Гэхдээ одоо охиндоо гаргах цаг завтай боллоо” гэв. Үлдсэн оролцогч нар хоёр уран бүтээлчийн цаашдын ажилд амжилт хүслээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.4) 2025 оны 03 сарын 13

үзэгчдийг хөгжөөсөн бүхий л хүчээ дайчласан сайхан шоу оролцсон Та 2т улам их амжилт хүсье

1  |  0
(91.183.239.238) 2025 оны 03 сарын 13

Ариунцэцэг бол мундаг юм ба лээ, ялангуяа бүжиглэх нь тасархай

1  |  0
(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

яаж дуурайж чадахав дээ ийм хэн ч тоож үздэггүй шоунд та хоёр минь цаашдаа битгий оролц гэж хүсэх байна. бидэнд та нар хүн дуурайж байгаа нь хүн дүрст сармагчин шиг харагддаг шүү яг үнэнийг хэлэхэд .наадах чинь урлаг биш шүү дээ. яг өөрөө өөрийнхөөрөө байх чинь таалагддаг шүү. Цаад хэдэн шүүгч болон ороцогч сармагчингуудаа битгий дуурайгаарай

1  |  0
Bbbb(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Энэ хоер уран бутээлчид ямар уед юу ярихаа мэдэж сурах хэрэгтэй гэж би бодлоо. 2uulaa avyaslag khumuus.

1  |  0
Close menu