Ганцаардлаа даван туулж чадаагүй Мэрилин Монрогийн бүх үнэнээ тоочсон СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ

2017 оны 05 сарын 29

Энэ захиаг өөрийн сэтгэл зүйч эмчдээ бичсэн юм олон захиа явуулж байсныг бүгдийг устгаж байснаас ганц л захиа задарч чадсан байдаг юм байна сүүлд нас барсны дараа маш олон захиа энэ тэндээс гарч ирдэг байсан яг өөрийнх бичсэн биш байдаг юм байна ганцхан түүний бичгийг сэтгэл зүйч эмч болон ойр дотны хүмүүс л мэддэг байж мань хүн маш муурай бичигтэй байсан юм гэнэ шүү.

Захиа

Би яг одоо эмнэлгийн цонхоор зөөлөн будрах цасан ширхгүүд, ногоон зүлгийг хэрхэн бүрхэж, чимээгүй уйлж байгааг харж байна. Тэнгэрээс хаялах цасан ширхэг бүр надаас аврал эрж, нүцгэн модны мөчир дээр буугаад тэдэнд “Удахгүй хавар ирнэ ээ” хэмээх амлалт өгөөд байх шиг...

"Та миний “The Misfits” шинэ киног үзсэн үү? Энэ киноноос намайг маш өөрөөр харах болно. Учир нь тэд намайг дэлгэцийн өмнө намайг хэн ч биш байхыг хүссэн. Тиймдээ ч би одоо дотроо шаналан, чимээгүй уйлж сууна... Гэхдээ би яагаад ийм чимээгүй, нам гүм байгаагаа ойлгохгүй юм. Эсвэл одоо хүртэл тэр дүрийнхээ мөн чанараас гарч чадахгүй байгаа юм болов уу?"

"Өчигдөр шөнөжин нойр хулжаад, дэмий л орондоо хөрвөөж хонолоо. Заримдаа би яах гэж шөнө гэж байдгийг ч ойлгохгүй юм. Учир нь шөнийн утга учир, сайхан унтаж амрах нь миний хувьд ердөө л хий хоосон зүйл болоод удаж байна. Дэндүү урт хар дарсан шөнүүд... Би өөрийн сэтгэл санааг тайвшруулахаар Зигмунд Фрейдийн номыг уншиж үзсэн. Номыг нээгээд түүний зургийг хартал тэр маш гунигтай, харцанд нь уй гашуу, харуусал хургасан байх юм."

"Магадгүй энэ түүний амьдралын сүүлчийн зураг байсан байх... Крис эмч надад хэлэхдээ, намайг аливааг дэндүү хүндээр, гүнзгий хүлээж авдаг болохыг хэлсэн. Тэрчлэн сэтгэцийн эмчилгээ, номонд битгий итгэ. Өөрийн сэтгэл зүрхээ чагнахыг хүссэн юм. Гэвч тэр надад үүнийг хэлж байхдаа харцанд нь гүн гуниг торж, бодлогошронгуй байсан. Тэр өөрийн хэлж буйдаа итгэлгүй, шантарсан болох нь нүднээс нь л илхэн байхад би өөрөөр яах билээ."

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top