Өмнөговь: Цэргийн дүйцүүлэх албаны сургалт, дадлагын явцтай биечлэн танилцлаа

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн дүйцүүлэх албаны сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж байна. Сургалт дадлагын бодит байдалтай аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд нар биечлэн танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.

Сүм хийдэд шавилан суугаа, шашин шүтлэгийн улмаас хугацаат цэргийн алба хааж чадаагүй, хил орчмын бүс нутагт байнга оршин сууж хил хамгаалах ажиллагаанд оролцдог зэрэг хүндэтгэх шалтгааны улмаас хугацаат цэргийн алба хааж чадаагүй 18-25 насны залуус хамрагдаж байна.

Орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох; аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, түүнтэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох; улсын хилийн бүс, зурваст хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох; хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцоход бэлтгэл сургуулийг хангадаг байна.

Цэргийн бэлтгэл сургуулилтын талаарх анхан шатны мэдлэгүүдээс гадна ахуйн ажил үйлчилгээнд биечлэн оролцож байна.

Image may contain: 5 people, people standing, sky, mountain, outdoor and nature

Image may contain: 3 people, people standing

Image may contain: sky, mountain, outdoor and nature

Image may contain: one or more people, sky, child, outdoor and nature

Image may contain: 5 people

Image may contain: one or more people, people standing, child, sky, outdoor and nature

Image may contain: one or more people, people standing, sky, beach, outdoor and nature

Image may contain: 6 people, outdoor

Image may contain: one or more people, people standing, sky, outdoor and nature

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )