Хүнийг харагдах үзэмжээр үнэлж болдоггүйн тод жишээ

2017 оны 05 сарын 30

Энгийн даашинзтай эмэгтэй, даруухан хүрэмтэй нөхрөө дагуулан Бостоны галт тэрэгний буудлаас Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгчийн ажлын өрөөг чиглэн явжээ. Тэд цаг аваагүй байлаа. Нарийн бичиг нь зэрвэс хараад хөдөөгийн иймэрхүү хүмүүст Харвардад юу хэрэгтэй байдаг байна аа гэж боджээ. 

 
- Бид Харвардын ерөнхийлөгчтэй уулзах гэсэн юм.
- Тэр бүтэн өдөржин завгүй
- Бид хүлээе
 

Нэлээд олон цагаар тэднийг үл тоон хүлээлгэсэн нарийн бичиг энэ хугацаанд цөхрөөд явах байх гэж найджээ. Гэвч тэд хаашаа ч явах янзгүй байхыг хараад тэдний тухай ерөнхийлөгчид дуулгахаар дургүйхэн босжээ. 

- Та тэднийг ганц минут сонсвол тэд явж магадгүй
гэж хэлэхэд ерөнхийлөгч дуртай дургүй зөвшөөрчээ. Даруухан хувцасласан тиймэрхүү хүмүүсийг өөр шиг нь чухал хүн хүлээж авч уулзах цаг байхгүй билээ. Зочид өрөөнд орж ирэхэд тун ёозгүй харцаар ихэмсэг харж суулаа. Эмэгтэй нь эхэлж ярив.

- Бидний хүү танай сургуульд жил орчим сурч байсан юм. Тэр энд сурах дуртай, энд байхдаа аз жаргалтай байсан. Харамсалтай нь, жилийн өмнө гэнэт нас барсан. Миний нөхөр бид хоёр танай сургуулийн орчмын газар дээр хүүдээ дурсгал үлдээх хүсэлтэй байна. 
Энэ хүсэлт ерөнхийлөгчид огт таалагдсангүйгээр барахгүй уцаарыг нь хүргэж орхилоо. 

- Хатагтай минь. Бид Харвардад сурч байгаад нас барсан хүн бүрд дурсгал босгох боломжгүй. Бид тийм зүйл хийвэл энэ хавь оршуулгын газар болж хувирах биз. 

- Үгүй ээ, - хэмээн эмэгтэй яаруухан эсэргүүцэв. Бид хөшөө босгох гэж хүсээгүй, бид Харвардад зориулан сургуулийн шинэ байр барьж өгөх гэсэн юм. 
Ерөнхийлөгч өнгө нь гандсан шоо хээтэй даашинз, хуучирсан хүрэм зэргийг харснаа дуу алдав. 
- Шинэ байр аа. Та нар нэг байр ямар үнэтэй гэдгийг мэдэж байна уу? Харвардын бүх байр нийлээд долоон сая доллараас ч үнэтэй шүү дээ.

Эмэгтэй хэсэг зуур юу ч хариулсангүй. Ерөнхийлөгч басамжлангуй инээмсэглэж байв. Эцэст нь тэднийг өрөөнөөсөө хөөв. Эмэгтэй нөхөртөө хандан хэлжээ. 
- Шинэ Их Сургууль барихад ийм бага мөнгө ордог юм уу? Бид тэгвэл өөрийн гэсэн Их Сургууль барьж яагаад болохгүй гэж?
Нөхөр нь ч зөвшөөрөн толгой дохив. Харвардын ерөнхийлөгчийн царай цонхийн сэтгэлээр унасан харагдаж байлаа. 

Ноён, хатагтай Стэнфордынхон өрөөнөөс гарав. Тэд Калифорнигийн Пало-Альтод өөрсдийн нэрээр хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан Стэнфордын Их Сургуулийг байгуулжээ. 

Стэнфорд бол төмөр замын магнат, АНУ-ын сенатор, Калифорнийн мужийн захирагч байсан Леланд Стэнфорд байсан агаад эхнэр Джейний хамт Харвардад очсон байжээ. Тэд ганц хүүгийнхээ дурсгалд зориулан Их Сургууль байгуулаад “Калифорнийн бүх хүүхэд бидний хүүхэд байх болно” гэжээ. Стэнфордын Их Сургууль одоо АНУ болон дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр 6700 оюутан, 8000 аспирант элсүүлж байна...

Batzorig Sh


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naadm(122.201.22.237) 2017 оны 07 сарын 06

naadam

0  |  0
Zochin(202.70.46.226) 2017 оны 06 сарын 02

Odo ch umssun zusner ni bitgi hel hugshin zalugar ni zaglaj haritsah bolsooon

0  |  0
ppp(150.129.141.160) 2017 оны 06 сарын 01

humuusiin humuujil bolovsrolyyn hemjeeg haruulasan emegnelt jujig shigel sanagdlaaa

0  |  0
Оюунбилэг(202.179.31.125) 2017 оны 05 сарын 30

Хүнийг өмссөн хувцас царай зүс нас хүйсээр нь ялган харьцах үнэхээр муухай энэ хүмүүсийн жишээ харамсалтай л байна

0  |  0
Top