Баянхонгор: Жендэрийн салбар хорооны хурал болов

Баянхонгор аймгийн Жендэрийн салбар хорооны хурал аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Аймгийн Жендэрийн салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд салбар хорооны  ажиллах журмыг  батлав.

Нийгмийн бодлогын  хэлтсийн Хүн амын хөгжил, хүүхэд, залуучууд, гэр бүл, жендэрийн мэргэжилтэн В.Наранчимэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Салбар хорооны гишүүд  Жендэрийн эрх тэгш байдлын аймгийн салбар хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах,  санхүүжилтийг  талаар ярилцаж, шийдвэлрлээд байна. Салбар хорооны гишүүдээс гэр бүлийн харилцаан дахь жендэрийн асуудлыг иргэдэд сайн таниулах, хүүхдэд багаас нь мэдлэг олгох, санхүүжилтийг шийдвэрлэх нь маш чухал байна гэсэн саналууд гарсан.

Хурлын төгсгөлд Аймгийн Засаг дарга Г.Батжаргал үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийг сар бүрээр нарийвчлан гаргах, салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, үр дүнг тооцон сар бүрийн  биелэлтийг хэлэлцүүлж байх үүргийг салбар хорооны  гишүүдэд өглөө.

                           Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн В.Наранчимэг

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )