Хошин урлагийн “Х Түц” продакшны захирал, “Яг түүн шиг” шоуны шүүгч Н.Ононтой ярилцлаа.
- “Яг түүн шиг-2” шоу үзэгчдийн хүртээл болж, олон нийтийг байлдан дагуулаад байна. Та тус шоуны шүүгчээр сонгогдон ажиллаж байгаа хүний хувьд урьд жилийнхтэй харьцуулбал энэ жилийнх ямар төвшинд байна гэж дүгнэх вэ?
- Ялгаагүй л ижил шоу. Эхний дугаарын найман оролцогч бол яг юунд орж байгаагаа мэдэхгүй байсан. Яахав гадныхныг үзсэн байж магадгүй. Гэхдээ биеэрээ мэдрээгүй, нүдээ аниад л шоунд орсон зоригтой найман залуу. Хоёрдугаар дугаарын оролцогч нар бол харьцангуй юунд орж байгаагаа мэдсэн, харсан. Том хүрээний шоу гэдгийг ойлгож байгаа. Ялгаа нь ердөө л энэ. Би шүүгч хүн. Тиймээс бүх хүмүүстэй ижил түвшинд харьцах ёстой. Энэ үүднээс ямарваа нэгэн зүйлийг харьцуулж болохгүй. Өмнөх найм ийм байсан. Одоо байгаа найм ийм түвшинд байна гэж болохгүй. Намайг энэ тухай ярьж болохгүй гэж хориогүй л дээ. Гэхдээ ёс зүйн үүднээс энэ талаар ярих нь зохисгүй.
- Хүмүүс таны шүүлтийг янз бүрээр ярьдаг. Нэг бол маш сайн эсвэл буруу шүүлээ гэх мэтээр. Ганц жишээ дурдахад, Т.Бархүүг ялахад Н.Онон шүүгч “Адилхан жүжигчин болохоор дээш нь татлаа” гэх мэтээр ярьж байсан?
- Энэ зүйл өмнө нь гарч л байсан. Хүн болгон нэг, нэг хүнийг дэмжчихдэг юм байна. Тэр дэмжсэн хүн нь гарч ирэхгүй, түрүүлэхгүй байхын бол хараалаа урсгачихдаг. Энэ бол угаасаа байх ёстой зүйл. Ингэж байж жинхэнэ шоу болно. Үүнд би эмзэглээд байдаггүй. Би хараал уншихыг нь уншаад, уншихгүйг нь хараад л өнгөрдөг. Энэ бол шоу. Үүнд аль болох тайван ханддаг. Үзэгчдийн хувьд дараагийн долоо хоног хүртэл бачуурна, сэтгэл нь хөдөлнө. Хэрэв дэмжсэн оролцогч нь ялвал баярлана. Жишээ нь, Б.Наранзунг, намайг ингэсэн байх, тэгсэн байх гэж ажил дээрээ муулна. Энэ нь амьдрал, шоуны цар хүрээг харуулж байгаа болохоор эмзэглэх зүйл байхгүй. Мөн монголчуудыг ажиглахад нэг хүнийг маш их дэмждэг. Тэр хүн нь түрүүлэхгүй болохоор уцаарладаг. Их уурлаж байна гэдэг нь тухайн хүндээ үнэнч, чин сэтгэлээсээ фэн нь байж чадаж байна гэсэн үг.
- Та ер нь хэр тайван хүн бэ?
- Би огт тайван биш. Би өөрийнхөө занг одоог хүртэл мэддэггүй. Тайван байх үе, огцом уурлах ч тохиолдол байдаг. Тухайн үеийн байдлаасаа л шалтгаална. Гэхдээ хүнийг шүүмжилсэн биш доромж байдалтай бичсэн байвал ямар хүн дуртай байх вэ дээ. “Онон гуай та зайл, Арай биш байна” гэж бичиж байгаа нь насан туршийн асуудал биш. Хоёрхон сарын хугацаанд болоод өнгөрөх л үйл явц.
- Хагас шигшээ финалын тоглолт болоод өнгөрлөө. Шоуг А.Хишигдалай, Б.Ариунцэцэг нар орхисон. Үүнд Ариукагын нөхөр бухимдаж өөрийн цахим хаягаараа дамжуулан “Яг түүн шиг шоу”-ны шүүгчдэд хандсан хараалын үгтэй пост бичсэн байсан. Та үүнийг юу гэж харж байна?
- Би хараахан уншиж амжаагүй байна. Өглөө гэрээс гараад л ажилтай байлаа. Энэ бол спортын, ямар нэгэн дуучны ур чадварын тэмцээн биш. Ялагдах гэсэн зүйл байхгүй. Зүгээр л шоу гэдгийг ойлгох хэрэгтэй. Би Ариукагийн нөхрийг харж байгаагүй, танихгүй. Урлагийн талын залуу байдаг гэж сонссон. Их бага хэмжээгээр алдаа оноо байж болно. Гэхдээ би үүнийг ойлгож байна. Миний эхнэр тэмцээнд ороод хасагдвал би ч тэгнэ. Хэн нэгэн хүний ар гэр байсан ч мөн ялгаагүй л хариу үйлдэл үзүүлнэ. Бичих , бичихгүй нь асуудал боловч хэн дуртай байх вэ дээ. Намайг болон Б.Наранзунг үхтэл нь харааж байгаа байх. Би ойлгож байна. Би бусад шүүгч нартаа хэлэхдээ “Чи бид хавартаа нэг удаа ад болдог. Бид нэг л хүнийг баярлуулж долоон хүнийг гомдооно” гэдэг. Үүнд бухимдах зүйл байж болно. Би Ариукаг супер жүжигчин гэж үздэг. Яагаад гэвэл орчин үеийн жүжигчин дуулж, бүжиглэж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн жүжиглэдэг бол дутагдалтай болсон цаг. Харин энэ гурав Ариукад бий. Шоуг үзсэн хүмүүс Ариукаг маш сайн бүжиглэж, жүжиглэж, дуулж чаддаг гэдгийг харлаа. Монгол даяараа Ариукаг мэддэг боллоо. Би тоглосон киног нь харсан их энгийн тоглолттой байсан. Ариукаг өсөх ирээдүйтэй маш сайн жүжигчин болно итгэж байна.
- А.Хишигдалайг шоунд орсноос хойш зарим нэг хүмүүс түүнийг их шүүмжлэх болсон. Тухайлбал, хувиралт байхгүй, шүүгчдээс бага оноо авдаг гэх мэтээр. Энэ тухай таны бодол?
- А.Хишигдалай чадварлаг дуучин. Насаараа хувиргалтын зүйл хийхгүй. Гол ажил нь дуучин. Миний ажигласнаар А.Хишигдалайгийн хоолой маш чадалтай хэрнээ хувирамтгай биш. Дандаа хоолойгоо хувиргаж амьдрахгүй. Зөвхөн мундаг хоолойгоо л ашиглаж амьдарна. Түүнийг сайн дуучин гэдгийг хүн бүр мэднэ. Энэ бол нээх асуудал биш.
- Бусад оролцогчдыг та юу гэж дүгнэх вэ. Хувь хүн талаас, чадвараар нь гэх мэт?
- Би хүнд дүгнэлт хийж болохгүй. Дүгнэлтийг үзэгчид хийх ёстой. Миний дүгнэлт бол шоун дээр л байх ёстой. Би тэдний аав ээж, багш биш. Би тэдэнтэй найз ч биш. Нэг өдөр ирж хоёр цагийн хугацаанд шүүчихээд л гараад явдаг. Уулзаж ярилцаж байгаагүй. Мэддэгээр ноднин жил цуг шүүгч хийж байсан Г.Ганхүүг л танина. Ярьдаг хөөрдөг. Т.Бархүү манай хамтлагт байдаг. Г.Ганхүү бол яван чангарсан оролцогч. Ер нь шоу үргэлжлэх тусам бүх хүмүүсийн “булуу” нь халж “бичил” шар нь хөдөлсөн байх. Нэг нэгнийхээ алдаа, оноог харна. Миний бодлоор дуучид гэхээр зөвхөн дуулаад байхгүй бүжиглэдэг, кинонд тоглочихдог байх ёстой. Гэтэл дуучин хүн жүжиглэхээр киноныхон уурлаад, киноныхон дуулахаар дуучид нь дургүйлхдэг. Хуулиар хориглоогүй л бол хүн алийг нь ч хийж болно. Гаднынхан ч гэсэн тийм л байгаа.
- Т.Бархүү шоу эхэлснээс хойш л эрчээ алдалгүй дээгүүр байр эзэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
- Нийлнэ. Тэмцээн болгон дээр дээгүүр явж байгаа. Гэхдээ бага оноо ч авдаг. Ерөнхийдөө эрчтэй явж байгаа. Тэмцээн их сонин болдог. Яг тэр өдрийн дугаар дээр огцом эргэлтүүд их болдог. Ес дэх дугаарын үеэр Рамштэйнийг Мээдээг маш сайн дуурайгаасай гэж хүсч байсан. Бусад наймын адилаар алаад хаясан. Тэгж сайн хийсэн хүнтэй би юу ярихав. Мээдээ мундаг. Томоохон хамтлагийн нэгэн гишүүн. Г.Ганхүү ч тоглоомоор “Хамтлаг чинь чамайг дарж байжээ” гэж хэлсэн. Энэ тоглоомын үгний цаана түүнийг сайн байсан гэсэн санааг л илтгэж байгаа юм. Түүнээс биш хамтлаг дарна гэж байхгүй шүү дээ. Өөрөө ч наргиа гэсэн.
- Финалын тоглолтын үеэр Г.Ганхүү өөрийн гурван оноогоо өгөхдөө Т.Бархүүг илүү байсан хэмээн түүнд оноогоо өгсөн. Энэ тухайд?
- Би энэ тухай ярихгүй. Миний оноо, миний үнэлэлт. Хагас финалд шүүгчид оноогоо гаргахдаа маш их удсан. Дүн гаргахад хүнд байсан. Ер нь хүн дүгнэх хэцүү. Шоуны гол зүйл нь нүд рүү харж байж оноогоо хэлнэ. 4, 5 оноо тавих хамгийн хэцүү. Би болдог бол наймууланг нь финалд үлдээхийг хүсдэг. Хоёр оролцогч тэмцээнийг орхиход шүүгчдийн нөлөө ч мөн байсан. Би 20 хэдэн наснаасаа хойш найз нөхдийнхөө хамт үхтлээ хөдөлмөрлөж байж өнөөдөр энд ирсэн. Тиймээс үхтлээ хөдөлмөрлөж байгаа хүний хөдөлмөрийг буруу үнэлчихгүй юмсан гэж шүүж байгаа. Шударга байхын л төлөө хичээж байна. Тэмцээний дүрэм нь хүртэл нэг хүнд хоёр оноо өгдөггүй.
- Шүүгчийн ажил хийхэд хэцүү зүйл байна уу?
- Би бүтэн сайн өдөр очоод л шүүчихдэг болохоор надад стресстэх, дарамт болох зүйл байхгүй. Харин яг шүүлтийн үе маш хэцүү байдаг. Хоёр гурван хүний оноо ойролцоо болоод ирвэл бүүр нарийн, детальчилж шүүх шаардлага гардаг. Нэг нь дуугаараа адил байхад, нөгөөх нь нүүр царай нь ижил байх тохиолдол бий. Алийг нь хийхэд илүү хүнд байсан. Энд ийм хөдөлгөөн байдаг билүү. Байхгүй хөдөлгөөнийг бий болгоод өөрийн болгож уу гэх мэт зүйлийг харна. Нарийвчлан ухаж бодно. Дүнг хурдан гаргах үе ч бий. Удах ч тохиолдол байдаг. Хамгийн удаандаа 15 минут болж байсан. Хажууд телевизийн ажилчид дүнгээ авах гээд ирнэ. Тэр хооронд нь би нээрэвтэнэ. Гар орж ирээд л “дүнгээ” гэнэ. Тэгэхээр нь би “нүдэнд битгий үзэгдээч,түр цаашаа байж бай” гэдэг. Үүнд маш их төвлөрөх шаардлагатай. Гол нь хүний хөдөлмөрийг буруу үнэлчих вий гэж эмээдэг.
- Үзэгчид их сонирхож байгаа байх. Нууц биш бол шүүгчийн цалин хэд байдаг юм бол?
- Орчин үед цалин асуух нь их бүдүүлэг. Манай үзэгчдэд цалин сонин уу, тэмцээн сонин уу. Цалин бол нээх сонин биш. Чи нэг хүнтэй гэрээ хийхэд тэр тухайгаа хүмүүст хэлэхэд чамтай хэзээ ч хүн гэрээ хийхгүй. Үүнтэй л адил. Хүн ер нь мөнгөнд чичрээд байх шаардлагагүй. Шоуг харахад нэлээн л хөрөнгө ордог юм шиг байна лээ. Тэр том тайзыг хийхэд нэлээн их мөнгө ордог байх. Тайз зассаныхаа дараа хураана. Шоу эхлэхийн өмнө дахиад засна. Ажиллаж байгаа хүмүүсийг харахад маш олон хүн байдаг. Бараг телевиз тэр чигээрээ ирдэг. Хоёрхон цагийн нэвтрүүлэг хийхэд асар их хүний хөдөлмөр орж байна. Бодвол ОХУ-ын нүүр хувиргагч нар хямдхан ирээгүй л байх. Сайхан нэвтрүүлэг үзэгчдэд хүргэхийн тулд “Боловсрол” телевиз маш их хичээж байна.
- “Яг түүн шиг” нэвтрүүлэг таны хувьд хамгийн шилдэг нь мөн үү?
- Статистик үзүүлэлт хэр байгаагаас л хамаарах байх. Би үзэж сонирхож байгаа болохоор мөн байх. Ноднин сонгуулийн үеэр хөдөө явж байхдаа гайхсан. Хөдөөний эмээ, өвөө нар Элтон Жон, Жексон нарын тухай яриад л. Тэнд байгаа хүмүүс шоуны тухай ярьж байгааг хараад их гайхсан. Өнөөдрийн нийгэм нэлээн бухимдалтай байна. Орой ирээд л бас бухимдалтай юм үзэж байхаар сайхан нэвтрүүлгээ үзээд, Ононг хараахад буруудах зүйл байхгүй.
- Шоуны шүүгч болооч ээ гэсэн саналыг анх танд тавихад, хэрхэн хүлээж авсан бэ?
- Ерөнхийдөө энэ төрлийн гадаадын нэвтрүүлгүүдийг их үздэг байсан. Анхандаа би татгалзсан хариу өгсөн. Гэтэл та заавал ороо гэсэн юм. Тэгээд л зөвшөөрсөн.
- С.Гантогоог шоунд орохоос өмнө хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байсан. Одоо олонд танигдлаа. Энэ нь “Яг түүн шиг” шоуны ач гэж та бодож байна уу?
- Солонгосын зах зээлд байр сууриа эзэлсэн нь хөдөлмөрч хүний л шинж байх. Анх “С.Гантогоо гэж хэн юм гээд” л хүмүүс ярьдаг байсан. Одоо харин хүн бүр мэддэг болсон. Энэ нь “Яг түүн шиг” шоуны ач холбогдол байх. Хүн олны танил болоход хугацаа их ордог. Хөдөлмөр гарцаагүй орно. “Яг түүн шиг” шоуны гол зүйл нь түрүүлэх, түрүүлэхгүйдээ биш. Хамгийн гол Монголчуудыг зурагтны өмнө нэгтгэж байгаа нь хамгийн чухал. Мөн хүн бүрийг нээж өгч байгаа. Энэ хүн зөвхөн төгөлдөр хуурч, жүжигчин, дуучин биш гэдгийг нь харуулж байна. Монголын залуус чадварлаг байгаа нь дэлхийн одуудыг “Crоcus”-ийн тайзан дээр авч ирж чадаж байгаагаас харагдлаа.
- Оролцогчдыг хэрхэн сонгодог юм болоо?
- Би энэ талаар юу ч мэдэхгүй. Оролцогч, зочин шүүгчийг цаанаас томилдог. Би зөвхөн оролцогчдыг шүүх үүрэгтэй. Манай оролцогчид бүгд л авьяастай. Амиг хүмүүс төгөлдөр хуурч л гэж боддог байсан. Үнэхээр ч мундаг төгөлдөр хуурч болохоор өдий зэрэгт хүрсэн биз. Хүмүүс түүнийг сайн дуулдаг, хөдөлмөрч гэдгийг харж байгаа байх. Хүн дуурайх амар биш. Хөдөлгөөн, нүүр царай, дуу хоолой бүгдийг дуурайна гэдэг амаргүй. Амар биш ажлыг л залуучууд мундаг хийж байна гэж харж байна.
- Шүүгчид дүнгээ гаргахдаа юуг харгалздаг вэ?
- Ижил төс, дуу хоолой, гаднах байдал, жүжиглэлтийг хардаг. Оролцогчдын оноо ойртоод ирвэл нарийн зүйлсийг харна. Хоолойны өнгө гэх мэт зүйлээс эхлээд бодно. Дүн гаргахад маш хэцүү байх дугаарууд байсан. Шүүгч нарын оноо нөлөөлж түрүүлсэн хүн ч байдаг. Нөлөөлөөгүй түрүүлсэн хүн ч бий.
- Үлдсэн зургаан оролцогчоос та хэнийг ялах магадлалтай гэж үзэж байна?
- Хэрвээ ингэж боддог бол надад шүүгч хийх шаардлага байхгүй. Шүүхээр яривал шүүгч хүн “Би тэрийг ялд унагаана даа” гэж ирдэггүй. Толгой нь цэвэрхэн ирээд шүүхийн процесс, яллагдагч, хуулийг харж байж дүгнэлтээ гаргадаг. Үүнтэй адил хэн нь ч түрүүлж магадгүй. Сүүлийн дугаар гарахаар маш их “азаарт” үүсэх байх. Ноднин жил ес дэх дугаар дуусаад оролцогчдын өмнө нь авсан бүх оноог нойлолсон. Тэгээд тэр өдөр хэн нь хамгийн сайн “Яг түүн шиг” байж чадсан нь ялагч болсон юм. Ёстой тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэгтэй л адил. Өмнөх есөн дугаарын оролцогчдын хөдөлмөр огт хамаарахгүйгээр шийдвэрлэсэн. Энэ жил ч тэгэх магадлалтай.
- Шүүгч болсноор таны амьдралд өөрчлөлт гарсан уу?
- Хэвэндээ л байгаа. Хавартаа хүмүүст нэг хараалгаж байна. Гэхдээ “Яг түүн шиг” шоуны дүнг гаргах хэцүү ч гэсэн, авьяаслаг залуучуудынхаа үзүүлбэрийг үзэх нь тийм гэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг өгдөг.
- Цаашдаа хийхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцаж болох уу?
Толгойд янз бүрийн л бодол эргэлддэг. Түүнээс бүтэх нь бүтнэ. Бүтэхгүй нь бүтэхгүй.
- Хошин урлагтай холбоотой нэг асуулт байна. Сүүлийн үед үзэгчдээс “Хошин урлагийн сэдэв дуусчихсан уу, нэг юмаа л тайзан дээр давтаж байна” гэх шүүмжлэл ирэх болсон. Энэ тухайд?
- Үүнд алдаатай оноотой зүйл бий. Өнөөдөр Монголд манлайлсан салбар байхгүй. Хүмүүсийн сонирхолд хамгийн их өртөж байгаа зүйл, алдаа оноо ихтэй байх тусам тэр талыг нь нийгэм их ярьдаг. Ер нь юм болгоныг хүн амжилттай хийнэ гэж байхгүй. Сайн зүйлийг нь ярихгүй хэрнээ, алдаа, дутагдлыг нь шүүгээд байдаг. Өнөөдөр Монголд маш олон кино гарч байгаа. Гэтэл хүмүүс муу киног нь ярьдаггүй. Харин муу инээдмийн тоглолтын тухай амаа цууртал ярьдаг. Ямарваа нэгэн байдлаар хуучин сэдвээ давтсан зүйл байгааг үгүйсгэхгүй. Нэг тоглолтын тав, зургаан номероос ганц хоёр нь шинэлэг байдаг.
- Шинэ, залуу хошин урлагийн продакшнууд гарч ирж байна. Эдгээр продакшн нь хуучин том продакшнуудыг чадварынхаа хувьд давж гарч чадах бол уу?
- Шинээр продакшнууд гарч ирэх нь зөв. Энэ бол амьдрал. Аливаа салбарт шинэчлэгдэх зүйл маш олон. Яг үнэнээ хэлэхэд би энэ салбарт байгаа болохоор энэ тухай ярихгүй. Харин энэ салбараас гарсны дараагаар шинэ залуусын тухай сэтгэгдлээ хэлж болно. Хэлэх үгээ би өөрсдөд нь хэлчихдэг. Цаашдаа ингэвэл амжилтад хүрнэ гэх мэтээр зөвлөдөг. Түмэн олон угаасаа үзээд дүгнэчхэж байгаа шүү дээ. Сүүлийн үед нэг “моод” дэлгэрч. Хошин урлагийг муулбал их ухаантай хүн юм шиг хүнд харагддаг болчихож. Тухайлбал, Б.Жаргалсайхан улс төрд өөрийнхөө учрыг олохгүй байж, нээх хошин урлагийн тухай том том зүйл яриад л. Тэр хүн улс төрд өөрийнхөө намынхаа учрыг олохгүй тэнэж, савчиж байж өөрт хамааралгүй салбартаа хошуу дүрж, бусдад ухаантай болж харагдах гэх шаардлага байхгүй. Гэхдээ хэт ухаантай болж тоглох хэрэггүй.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 32 )
onoj xeldeg onon shvv
наранзун ч гэсэндээ ганхүү, мээдээ нарыг илт л пялдагдаад л байдаг шд. урд нь ч бас тэгж л байсан. камертон гэхлээр зусар зусар үг амнаас нь гараад байх л юм билээ.
халиуны нөхрийг хараад л бялдага гээд явчихсан шүү хө . уг нь халиун хасагдах ёстой байсан юм шүү
хошин шогийн малнуудыг шүүгч хийлгэхээр энэ тэмцээний нэр хүнд навс унаж байгаа юмдаа Энэ алиа салбадай нар юу мэддэг чаддаг гэж ийм юм хийж байнаа ичих булчирхайгүй хүмүүс аргагүй байхдөө
Жагаа ахаасаа нэг ухамсарын шанаа авах цаг нь болж дээ, Онон минь. Шанаа нь загатнаад байгаа юм байлгүй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэгсэн. Жагаа үнэнийг л хэлсэн гэж боддог юм. Хошин шогийн тоглолтууд нийгмийн сэтгэлгээ, ёс зүйг доройтуулахад зохих хувь нэмрээ оруулсаар л байгаа. За тэр шоуны шүүлт энэ тэр ч яах вэ, хамаа алга. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэгээс л хойш.
Сүүлийн дугаарт мээдээ амар хялбар үзүүлбэрээр түрүүлсэн, бархүү илүү мундаг байлаа. Одоо финалд өмнөх бүх үзүүлэлт хэрэггүй болоод зөвхөн тэр дугаарын сайн нь л түрүүлдэг. Бархүү түрүүлээсэй. Ноднин шал мангар баярцэнгэл түрүүлж билээ, чадвараараа амархүү илүү бхад
Өмхий хужаагийн шээс
ОНОН САЙН БАЙНА.УНДРАЛМААД БОЛ АХДАЖ БАЙНА:ЯМАР ХОШИНДОЖ БАЙГАА БИШ.
Onon icheed baih shaardlagagui sain shuuj baigaa,harin ch turshlagatai baigaa,Onon Barhuu 2 iig holbood baih hereggui tertee tergui humuus medej baigaa Barhuu mundag bgaa hamgiin suuld azaartchihgui bol Barhuu turuulnee
ОНОН БАРХҮҮГ ДООШ НЬ ДАРААД БАЙГАА ШҮҮ. АТААРХААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ. СҮҮЛИЙН ДУГААРТ ЯАХ АРГАГҮЙ БАРХҮҮ ИЛҮҮЦ БАЙСАН МЭДЭЭД ШАГНАЛ АВААГҮЙ НЭГ ӨГЧИХЬЕ ГЭДЭГ УТГААР Л ӨГСӨН. ТҮҮНЭЭС БИШ БАРХҮҮГИЙН ҮЗҮҮЛБЭР ЯАГ Л ТҮҮН ШИГ, ТЭГЭЭД ХЭЦҮҮ БАЙСАН. МЭДЭЭГИЙНХ БОЛ ЯАХАВ ДУУРАЙХАД АМАРХАН ХӨНГӨН ХЯЛБАР ҮЗҮҮЛБЭР ШҮҮ ДЭЭ.
Зочин шүүгч мэргэжлийн өндөр түвшний дуучин эсвэл бүжигчин байх шаардлагатай байнаа
saihan yariltslaga boljee 1 Barhuu 2 Meedee 3....
ONON SHUDARGA L BAIGAA SHVV TOMOOS TOM AMJILT
ONON VNENDEE MUNDAG SAIN SHVVJ BAIGAA SHVV AMJILT
Онон одоо боль л доо ичих хэрэгтэй хошин шогийн тоглолт биш ононгийн оронд мэрэгжилийн бүжгийн багш оролцуулах хэрэгтэй худлаа мэдрэмж ярьсан шогчин шүүгч хэрэггүй
Онон дажгүй шүүж байгаа.Харин Мээдээ ялагч болж сэтгэл онгойсон шүү түүнээс биш уур хүрч байсан.Ундармаа нэг л муухай нүцэглэх гээд ер нь шүүгч хийлгэх хэрэггүй их эвгүй хүн.Бархүү мундаг шүү.Мээдээ бүүүүүр мундаг
Ganhuu shig tuuh yaridag shudraga shuudeg hun heregrei dee...Ene udaa goshin shoggiin Undarmaa zohihgui bna
ононгийн ярилцлага үнэхээр таалагдлаа. шүүлт ч дажгүй байгаа. жаргалсайханыг гоё хэллээ. яг үнэн ш дээ. хошин урлаг муулаад байгаа хүмүүс үзэхээ л больчихвол хошин урлаг үзэгчгүй болоод хаашдаа хаагдана ш дээ. зах зээл нь байгаа болохоор л оршин тогтноод байна ш дээ. энэ байдлыг ойлгох хэрэгтэй ш дээ.
Сайн л шүүдэг шдээ харин өөрөө бас Б.Жаргалсайханыг шүүгээд яриад сууж байгаа нь хэр зохимжтой байгаа бол хэхэ
Та чадахгүй байна. Мэдлэг, чадвар чинь дутагдаж байна. Шудрага байна уу? Үгүй. Одоо чи болимоор байна.
ОНОН боль боль цаашдаа чи иймэрхүү олны нүдэнд ил мэргэжлийн өргөн сэдвийг хамрасан ,урлагын тодорхой төрлүүдэд чи багадаж байгаагаа мэдэхгүй хэдэн бор мөнгөний ашиг бодоод мэдэмхийрээд сууж хэрэгүй чамд тохирохгүй байгаа шүү,чи бол хошин урлагийн мэдрэмж ,тоуурхалын төрөлд өө гурил зуурч яваа хүн,,,тэр нэг хүүхэн ийм марзан дүрээр энэ том шоуг шүүхгүй ,,,.
Ariuntsecgiig ulaan caim darsan bizde..avyasiin tengeriig n olj harsangui ta nar aaa
zuv shuuj baina,buruu shuuj baina gedegtee bish bi ene shuugchiig gadaad duuchdiin talaar medleg ih muutai yum bn gej l hardagg.uneheer muu sanaand ogt hurdeggui,junhene nevterhii toli Naranzun,Ganhuu shig baihaa boliey l do...zugeer l oir zuuriin medlegtei baimaar sanagdah yum.hutlugch bol bur ichmeer,neriig ni ch helj chadahgui shu de..
Буруу шүүдгээ нуугаад яахав дээ. Бархүүг үнэхээр дэмжээд, дэмжиж байгаа нь бүгдэд илэрхий байхад худлаа ярихаа л больчихвол эр хүн болно шүү. Хуурамч дүр гаргах нь инээдмийн жүжигчинд нэг их зовоод байх зүйл биш бололтой.
хэл амнаас юунд нь айыдаг юм. шүүгчид бол алдаа мадаггүй үнэлж байгаа. Хасагдах ёстой нь хасагдсан. тэр нөхөр нь юунд нь хараадаг байнаа. харин ч Бархүүгийн үнэлгээ өгснөөр нэг түрүүлсэн л биз дээ, тэрнээс илүү юу хүсээд байгаа юм бэ
Жагаад нэг гөвүүлэх нь дээ. Гөвдөг гээ биз дээ. Даварцан муу ска шүү.
улсын эдийн засаг унаж, хүмүүсийн амьдралын чанар муудаж байна. Ийм үед инээгээд явдаг улс байхад бухтмдалтай явдаг. Инээж байгаа хүмүүсийг тэнэг гэж хардаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Түүний нэг нь Жаргалсайхан юм. Бидны Монголчууд дуу, бүжиг, хошин шогоор уралдаад байдаг. Харин бусад улс өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр өрсөлдөж байна. Бид худалдан аваад байдаг хуримтлал байдагүй. Иргэн ч өртэй, улс ч өртэй байна даа. Сайхаан шоугаа л үзье.
Энэ нөхөр л хамгийн буруу үнэлээд байгаа юмдаа яг үнэндээ.
Ene onong haswal taarna aa dandaa buruu uneldeg ymar ch medleggui bas deer ni ter Undarmaa ntr-iig ahij heze ch bitgii oruulaa Shuugshig: Ganhuu (uur 2 dajgui medlegtei hun) bhad bolno doo