“Хэрлэнгийн хурд 2017” уралдаан боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 31

 Монголын Морин Спорт, Залуу уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар үүсэн байгуулагдсаны нэрэмжит “Хэрлэнгийн хурд 2017” бага насны хурдан морьдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. 

Уг наадмыг Монголын Морин Спорт, Залуу уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар холбоо, “Баянтүмэнгийн хурд” МСУХолбоо, Баянтүмэн сумын ЗДТГазар, Дорнод аялал жуулчлалын нэгдэлтэй хамтран Дорнод адууны үзэгслэн худалдаа, эд хэрэгсэл, адууны эм тариа, бэлдмэл болон Монгол гэрийн үзэгслэн хэлбэрээр анх удаа зохион байгуулсанаараа онцлог болсон юм. 
Мөн Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд Матад сумын харьяат Б.Гантулгад 50 эм төлөг гардуулж, сайн үйлсийн аянг үргэлжлүүлэн “Баянтүмэнгийн хурд” МСУХолбоотой хамтран Сумын алдарт уяач О.Цэнгэлд 4 ханатай гэр олголоо. 
“Хэрлэнгийн хурд 2017” наадам нь жил бүр уламжлал болгон зохиогдох юм. 

Шүдлэн насанд 60 гаран хурдан үрээ уралдсанаас:
1. Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн Зээрд
2. Матад сумын харьяат Ш.Гэрэлбаатарын Хүрэн
3. Булган сумын харьяат С.Оюунбаатарын Халтар
4. Баянтүмэн сумын харьяат М.Отггонбаярын Цавьдар
5. Баянтүмэн сумын харьяат З.Хилийнхүүгийн Хүрэн
6. Баянтүмэн сумын харьяат Б.Санчирын Ухаа
7. Чулуунхороот сумын харьяат Г.Бадрахын Саарал
8. Чойбалсан сумын харьяат Батсүрэнгийн Буурал
9. Чойбалсан сумын харьяат Батсүрэнгийн Буурал
Даага насанд 56 хурдан даага уралдсанаас 
1. Хэрлэн сумын харьяат ААУяач Б.Намнандоржийн Хүрэн
2. Чулуунхороот сумын харьяат Ч.Гомбосүрэнгийн Саарал
3. Хэрлэн сумын харьяат Д.Батсуурийн Ухаа халзан
4. Чойбалсан сумын харьяат Б.Хүрэлчулууны Хээр
5. Архангай аймаг, Батцэнгэл сумын харьяат Дүгэрсүрэнгийн Саарал
6. Хэрлэн сумын харьяат Р.Амарсанаагийн Хонгор
7. Баянтүмэн сумын харьяат Ц.Болорхүүгийн Ухаа
8. Сүхбаатар аймаг, Асгат сумын харьяат Г.Бямбажавын хүрэн
9. Булган сумын харьяат С.Шинэбаярын Хонгор даага тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Н.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top