Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 31

Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4-ийн урд байрлах Мон хөөс хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал түймэр 54х18 хэмжээтэй 6 тетрийн өндөртэй сэндвичэн барилгад гарсан, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн  байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top