Монгол улсын анхны ”Мазаалай” хиймэл дагуул НАСА-гаас 6 сарын 2-ны 05.50 минутанд хөөрнө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 01

ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй  “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл  бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулахад бэлэн боллоо.

2004 онд БНХАУ-ын Цинхуа  ИС өөрийн орны зөөгч пуужингаар,  2014 онд  Сингапурын Нянян ИС Энэтхэгийн зөөгч пуужингаар өөрсдийн нано хиймэл дагуулаа тойрог замд гаргасан бол МУИС-ын 4 залуу багш эрдэмтэн  Монголын анхны ”Мазаалай” хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээн 2017 оны  6 сарын 2-нд Монголын цагаар өглөөний 05 цаг 50 минутанд АНУ-ын олон улсын сансар судлалын станц НАСА-гаас хөөргөн сансрын тойрог замд оруулах гэж байна. Пуужин хөөргөхөд цаг агаарын байдлыг харгалзан үздэг бөгөөд цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь шуурхай мэдээлэх болно

Энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцохоор Монгол улсын шадар сайдын ажлын алба,МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл 7 хүн АНУ-д хүрэлцэн очоод байна.

Манай анхны хиймэл дагуул 400 км өндрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.  Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилт хийнэ. Үүнд, нисэж буй  орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг  тодорхойлох туршилт анх удаа хийгдэнэ. Мөн хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлох туршилт ч анхных болно. Соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийгдэх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.

Энэхүү хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа төдийгүй зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын  хиймэл дагуул бүтээж хөөргөх мэргэжилтнээ тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна.

Хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед  тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай.

Мөн цөлжилт, ойн ургамлын өвчинөөс сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд  нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

1970 онд Токиогийн ИС Япон улсын анхны хиймэл дагуулыг хөөргөж Японы сансарын технологийн  эхийг тавьсан түүхтэй.  Анхны нано хиймэл дагуулыг  1999 онд АНУ-ын Станфордын ИС болон Калифорны Политехникийн УИС хамтран бүтээж байсан түүхтэй юм байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Багаа(66.181.160.24) 2017 оны 06 сарын 08

Овоо шүү манай залуучууд Оюун ухаанаараа манайхан дэлхийд дээгүүр ордог бололтой юм. Манай дээдсүүдийн оюун ухаан буруу замаарх будаа тээчих гээд байдаг муу зуршилтай юмаа даа янз нь

0  |  0
Жагаа(122.201.31.211) 2017 оны 06 сарын 03

Сайхан мэдээ байна. Харин энэ залуу манай хиймэл дагуул, цагийн зөрүү зэргийн талаар ойлголт дултхан мэт сонсогдож байна. Ярих, мэдээлэх зүйлээ сайтар бэлтгэж байж шууд нэвтрүүлэг хийж байх шаардлагатай. Цаашид үүнийг анхаарна биз ээ. Эмэгтэй нь агуулга сайтай ярьж байна.

0  |  0
Зочин(103.26.195.226) 2017 оны 06 сарын 03

Ийм л байх хэрэгтэй

0  |  0
мундаг юм аа(103.26.195.226) 2017 оны 06 сарын 03

Зочин

0  |  0
иргэн(49.0.214.246) 2017 оны 06 сарын 02

Сайхан байна шүү. 1981-онд монгол улс сансрын анхны нисгэгчээ илгээсэн билээ.Өнөөдөр сансрын анхны хиймэл дагуулаа хөөргөх гэж байна.Энэ бол түүхэн үйл явдал.Миний МОНГОЛ улам мандан бадрах болтугай.

0  |  0
Монгол(50.24.94.62) 2017 оны 06 сарын 01

Баяр хүргэе. Мундаг байна манайхан

0  |  0
анхаа(183.96.77.93) 2017 оны 06 сарын 01

1 өдөрт 8,05 удаа дэлхийг тойрох юм бн. GSD-100м гэдэг жаахан тиймэрхүү л юм бн.

0  |  0
Ганболд. Увс(203.91.115.36) 2017 оны 06 сарын 01

Иргэний хувьд баяртай бн.цаашдаа судалгааны хөтөлбөр өргөжнө гэдээгт итгэл төгс бн. Амжилт хүсье

0  |  0
Eldee(66.181.185.137) 2017 оны 06 сарын 01

Sain bn.televiz suvag olon bolhiimuu humuusee

0  |  0
далхаа.дорнод(66.181.178.226) 2017 оны 06 сарын 01

хамгийн гол нь телевизийн сувгуудыг гадаадын дагуулд мөнгө төлж үзэхээ болих хэрэгтэй байна.мөн бүх төр засаг батлан хамгаалахад, гамшгийн байдалд өөрийн дагуул ашигладаг болох хэрэгтэй. амжилт хүсэе. баярлаж байна.

0  |  0
зочин(122.201.22.195) 2017 оны 06 сарын 01

Гол үр дүн телевизийн энэ олон сувгийг эх орны хаана байрлах нь хамаагүй хямд үнээр үзүүлж кабелийн телевизүүдийн шуналыг зогсоовол баярлах байна.

0  |  0
мгл(66.181.177.246) 2017 оны 06 сарын 01

Хөөрхий муу нэрээр дуудуулсан ерөнхий сайд Алтанхуягийн олон бүтээн байгуулалтын нэг юм шүү дээ одоо л үр дүнгээ өгч байна Хиймэл дагуул хөөргөнө Алтанхуягийн яриаг мянгуужингийн үлгэр гэж тавлаж байсан

0  |  0
Төмөрочир(27.123.214.114) 2017 оны 06 сарын 01

Сүүлийн хэдэн жил сонсогдоогүй сайхан эерэг мэдээ байна .

0  |  0
Erxmee(27.123.214.107) 2017 оны 06 сарын 01

Caixan. Xereg. Baina. Tiim. Bish. Gejvv. Xvmvvcee

0  |  0
Erxmee(27.123.214.107) 2017 оны 06 сарын 01

Gaixaltai. Xereg. Baina.

0  |  0
Top