Мэргэжлийн боксын зургаан жинд Дэлхийн аварга цол хүртэж явсан Мексик гаралтай америк боксчин Оскар де ла Хойя тун эвгүй байдалд оржээ. Боксчныг эмэгтэй хүний дотуур хувцас өмсөн аальгүйтэж байгаа зургийг нэгэн кампромат сайт хэдэн жилийн өмнө олон нийтэд дэлгэж орхисон билээ. Боксчин тухайн үед "Зураг хуурамч, би хэзээ ч ингэж зургаа авахуулаагүй" гэсэн мэдэгдэл хийдэг байв. Гэтэл саяхан энэ хэрэг дахин олны анхааралд өртжээ. Хэрэг Шүүх цагдаадаа тултал явсан бөгөөд уг зургийг авсан гэж баталж байгаа тайчигч бүсгүй Милана Дроноуэллийн талд шийдэгдсэн байна. Шүүх хурал болохоос өмнө боксчин эр тайчигч бүсгүйд “Зураг хуурамч гээд хэлчих, 20 сая ам.доллар өгье” гэж хэлж байсан гэнэ. Харин саяхан хар тамхины эмчилгээнд яваад дууссаныхаа дараа аварга асан үнэнээ хүлээсэн байна. Тэрбээр “Тийм ээ. Зураг дээрх хүн бол би мөн. Хүмүүсийг олон жил хуурч явсаар залхлаа” гэж өгүүлжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
ter zuragiig ni tavibal arai oilgomjtoi bolohgui yu