Замын-Үүдэд 720 метр зам барих ажил эхэллээ

Мянганы замын босоо тэнхлэгийн авто замын төгсгөл буюу Замын-үүд сумын 3-р багийн АН-3 босоо тэнхлэгийн автозамын төгсгөлийн дөрвөн замын уулзвараас хүнд даацын автозам хүртэлх 720 м урттай шороон замын хэсгийг  асфальтаар хучих ажил энэ сарын гуравнаас эхэллээ.

Зам барих ажлын гүйцэтгэгчээр  “Жи-Энержи” ХХК ажиллаж байгаа бөгөөд  орон нутгийн"Дорноговь АЗЗА” ТӨХК  туслан гүйцэтгэгчээр ажиллаж  байгаа юм.

Бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумын удирдлагууд болон  албаны хүмүүс оролцов.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )