Авто сонирхогчдод ”Зиндаа” сэтгүүлээс барьж буй бэлэг...

2017 оны 06 сарын 06

Гоёмсог чамин салонтой, хүчирхэг хөдөлгүүр бүхий үнэтэй автомашин хөлөглөөд, Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль дундуур салхи татуулан давхихыг хүсдэггүй эр хүн гэж үгүй биз ээ. Тэгвэл 250-300 нүүр бүхий “Зиндаа” сэтгүүлд төмөр хүлэгтнүүдэд зориулсан “Авто толь” хэмээх булан байна.

Энэ буланд дэлхийд алдартай төмөр хүлгүүд, автомашины хамгийн шилдэг үйлчилгээ, авто спорт сонирхогчдод зориулсан мэдээлэл, танилцуулга, зөвлөгөө цувралаар нийтлэгдэх аж.

 

 

Эхний дугаарын зочноор Америкийн алдарт “AC DELCO” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “AC DELCO” авто сервисийн хамт олон оролцжээ. Мөн тус байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Hummer club”-ын адал явдалт аялал, сайн үйлсийн аяныг онцолсон байна.

“AC DELCO” авто сервисийн хамт олон тансаг /Luxury/ ангиллын буюу дээд зиндааны автомашинууд болох “Bentley”, “Rolls-Royce” автомашинуудыг Англи, Америкийн түншүүдтэйгээ хамтран үйлдвэрээс нь шууд оруулж ирэн худалдаалж байгаа аж.

 

 

“Bentley”-ийн гол давуу тал нь тансаг байдал болон гүйцэтгэлийн чанар хосолсон явдал. Харин “Rolls-Royce”-ийн хувьд, бүгдийг гараар угсардгаар онцлогтой бөгөөд зөвхөн 12 давхар будах ажиллагаа л автоматаар гүйцэтгэгддэг гэнэ.

 

 

Америкийн алдарт “AC DELCO” компани 90 мянга орчим төрлийн авто сэлбэгийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг бөгөөд тэдний аккумулятор, стартер, хөдөлгүүр зэрэг нь чанараараа толгой цохидог билээ.

“Зиндаа” сэтгүүлийг захиалан уншсанаар авто сонирхогчид өөрт хэрэгтэй, ашиг тустай мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хөрөнгө мөнгөө зөв зарцуулах боломжтой болох юм.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top