Японы шилдэг аппликейшн зохиох уралдаанд түрүүлсэн монгол залуус

2017 оны 06 сарын 06

Амжилтын түүхийг бичиглэн үлдээх "Зиндаа" сэтгүүл дугаар бүртээ 50 онцлох амжилт, үйл явдлыг нэрлэдэг ажээ. Монголын гэрэл гэгээтэй, амжилт ялалттай түүхийн нэг болж, дурсагдан үлдэх 50 гол амжилтаар ямар ямар үйл явдал, хүн нэрлэгдэж вэ? Энэхүү 50 мэдээг уншигч танаа цувралаар өдөр бүр хүргэхээр боллоо. Амжилт бүрийг алдаршуулъя.

Япон улсад суралцаж буй оюутан залуусын дунд зохион байгуулагддаг “Best Hack Award at JP Hacks” хэмээх хамгийн том уралдаанд монгол оюутнууд түрүүлсэн билээ.

Токиогийн Технологийн Их сургуулийн оюутан Д.Батчунаг болон түүний багийнхан энэхүү уралдаанд оролцон, “Best Hack Award” шагналын эзэн болсон юм.

 

 

Тэдний зохион бүтээсэн “Cookbot” аппликейшн нь ухаалаг утсанд зориулагдсан бөгөөд хоол хийх үйл явцыг хөтлөн харуулахаас гадна орц найрлагыг гэрэл зургийн хамт үзүүлж, тухайн хоолыг бэлэн болох хүртэл тогоочтой хамт байхаар зохион бүтээгдсэн аж. 

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтай (202.21.116.206) 2017 оны 06 сарын 06

Ёстой мундаг байна. Улам их амжилт

0  |  0
Top