17 настай монгол хүүхдүүд органик гоо сайхны бүтээгдэхүүн хийжээ

2017 оны 06 сарын 07

Амжилтын түүхийг бичиглэн үлдээх "Зиндаа" сэтгүүл дугаар бүртээ 50 онцлох амжилт, үйл явдлыг нэрлэдэг ажээ. Монголын гэрэл гэгээтэй, амжилт ялалттай түүхийн нэг болж, дурсагдан үлдэх 50 гол амжилтаар ямар ямар үйл явдал, хүн нэрлэгдэж вэ? Энэхүү 50 мэдээг уншигч танаа цувралаар өдөр бүр хүргэхээр боллоо. Амжилт бүрийг алдаршуулъя.

“Шинэ Монгол Коосэн” технологийн сургуулийн сурагчид хонины сүүлтэй саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам, гуужуулагч зэрэг 10 гаруй нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн хийсэн байна.

“Шинэ Монгол Коосэн” технологийн сургууль “Өөрсдийн гараар улсаа бүтээнэ” гэсэн уриатайгаар ахлах сургуулийн сурагчдаа инженерийн мэргэжлээр бэлтгэдэг аж.

 

Энэ сургуулийн сургалтын гол зорилго нь өөрсдийн суралцагчдыг харилцааны чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршдог гэнэ. Харилцааны чадвар гэдэгт нь, зөвхөн хүмүүстэй харилцах соёлоос гадна, асуудлыг шийдэж зөв гаргалгааг олж чадах мэргэжлийн харилцааны чадвар бас багтдаг юм байна.

 

 

Энэ сургуулийн сурагчдын хийсэн бүтээгдэхүүний дээжийг гадаадад амьдардаг монголчууд захиалгаар хийлгэж эхэлсэн тухай сайхан мэдээ дуулдаж байна.

 

 

Мөн тус сургуулийн сурагчид хаягдал материал ашиглан “mouse pad”, утас цэнэглэгч зохион бүтээсэн бөгөөд маус пад дээр тухайн захиалагчийн хүссэн загвараар зургийг нь хэвлэж, үг бичиж өгдөг аж. 

 

Д.Мөрөн


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top