ОРХОН: “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ

“Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариаланчдыг тоног төхөөрөмжөөр хангах, 1000 өрхийг чадавхижуулж зэрэг олон зорилт дэвшүүлжээ. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс/ ХОХБТХ/, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран хэрэгжүүлнэ.  

Орхон аймагт газар тариалан эрхэлж буй 600 гаруй иргэн бий. Тэдний дийлэнх нь Жаргалант суманд амьдардаг тул  ХОХБТХ, ХХАГ тус суманд дэд хөтөлбөрийн нээлтээ хийж 1000 өрхөд шинэ сортын ногооны үр олголоо. Энэ нь нэг өрх 250 м.кв талбайд тариалалт хийхэд хүрэлцэхүйц үр юм.

“Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр Орхон аймагт хүлэмжийн аж ахуй хөгжиж, өрх бүр хашаандаа ногоо тарих боломж бүрдэх юм.

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )