“Ийм л нөмөр нөөлөгтэй хүн дээ”

2017 оны 06 сарын 08

Сошиал ертөнцөд ийм нэгэн зураг олны анхаарлыг хамгийн их татаж байна. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын зурагт самбарын дор хүүхдүүд нарлаж, тоглож байгаа агшныг нэгэн иргэн гэрэл зурагт буулгаж, сошиалд байрлуулсан нь олон хандалт авсан байх юм. Зарим нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш харсан “хамгийн хөөрхөн зураг” гэж нэрлэсэн бол зарим нэг нь “Ийм л нөмөр нөөлөгтэй хүн дээ” хэмээн нэр дэвшигчийн хувь араншингийнх нь онцлогийг ч онцгойлон дурджээ.

Үнэхээр л улс төрийн халуурал эхэлсэн үеийн хамгийн өхөөрдөм агаад эерэг зураг гэж хэлж болохоор. 





 

Х.Сүрэн



Top