Ангараг руу хийх Оросуудын аялал бүтэлгүйтжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

ОХУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн эрдэмтэд Байконур дахь сансрын нисэх буудлаас "Фобос-Грунт" хэмээх гариг хоорондын автомат станцыг ачсан "Зенит-2 SБ" пуужин зөөгчийг хөөргөсөн билээ. Станцыг Ангарагийн зүг хөдлөхөд тохиромжтой байрлалд оруулахаар чармайж байсан эрдэмтэд саяхан таагүй мэдээ дуулгалаа. "Фобос-Грунт" станцын програмчлалд алдаа гарсны улмаас Марс руу аялахад тохиромжтой орбитод орж чадсангүй гэх мэдээллийг “Роскосмос”-ын тэргүүн Н.Поповкин сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Гэхдээ инженерүүд программыг дахин ачаалахаар ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр төлөвлөсөн хугацаандаа Ангарагийг зорих аяллаа эхлүүлэхгүй болсон ч станц ажиллаж байгаа учир найдлага байгаа гэнэ.  

"Фобос-Грунт" нь Ангараг гаригийн аль нэг дагуул дээр бууж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх ёстой юм. ОХУ сүүлийн 15 жилийн турш нэг ч гариг хоорондын станцыг хөөргөөгүй байсан юм. Станц "Фрегат" хэмээх хдөлгүүрийн тусламжтайгаар өөрөө хөдөлж эхлэх бөгөөд Москвагийн цагаар маргаашийн 05.20 (Монголын цагаар 09.20) цагт Ангарагийн тойрог замд орохоор төлөвлөж байсан юм. Төлөвлөгөө ёсоор болбол "Фобос-Грунт" 2012 оны есдүгээр сард Ангараг дээр газардаж, тэнд БНХАУ-ын “Инхо-1” бичил дагуулыг буулгаж орхиод хөөрч Ангарагийн дагуул Фобос дээр газардах ёстой байлаа. ОХУ хамгийн сүүлд 1996 онд "Марс-96" хэмээх гариг хоорондын станцыг Ангараг руу илгээх оролдлого хийсэн нь бүтэлгүй болж зонд дэлхийн тойрог замд орж чадалгүй далайд унаж байжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gh(150.129.142.198) 2017 оны 06 сарын 10

sansraas odon oron sudlah ajil hiideg

0  |  0
zochin(103.26.195.219) 2017 оны 06 сарын 10

galzuu khun shig yum bichikh yum

0  |  0
Top